Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Усны уурын конденсаци



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2003-2005

Санхүүжилт: 9000000 мян.төг

Түлхүүр үг : цаг уур, хөрс, усны уурын конденсаци, сублимац, аэрацын бүс

Үр дүн

1. Агаар мандал дахь усны уурын массын хувь газар орчмын үе давхаргад (9-10‰) их 12.97 ‰ хүрч байснаа өндөрт огцом буурч 0.14 ‰ болдог. Хур тунадас ороход дунджаар өндөр дэх агаарын чийгийн агууламж 5-10 кг/м2-аар чийгшил буурч буйг тогтоов.
Зуны улиралд борооны бөөн үүл (Cb)-ний услаг нь үүлний доод хилд 7-10 г/кг байснаа 1000-1400 м өндөрт 6.2-6.62 г/кг болж буурдаг тооцоо гарч байна.
2. Улаанбаатар орчимд мөндөр 4-9-р сард ажиглагддаг ба үргэлжлэх хугацаа нь 5-10 минут. Мөндөр ороход аадар бороо (94.6‰), аянга цахилгаан (75.9‰) зэрэг үзэгдлүүд хамт ажиглагдаж байгаа бөгөөд борооны бөөн үүлний эзэлхүүний ба хэвтээ тархалтыг тооцсон гидродинамик загвар нь Допплерийн радиолокаторын мэдээлэлтэй сайн тохирч байгааг тогтоолоо.
3. Агааржилтын бүсэд усны уурын конденсацийн судалгааг хийв.
а. Манай орны хэд хэдэн цэгүүдэд хийсэн туршилт судалгааны үр дүн нь агааржилтын бүсэнд агаарын чийгний конденсац эрчимтэй явагдаж байдгийг харууллаа. Тухайлбал: Далангийн голд 7.5 га талбайд 168750 (м3)/(хоног ус), элсэн тасархайд 3.15 м3/с ус конденсацийн замаар үүсэж болохыг тооцлоо.
б. Газрын гадарга болон агааржилтын бүсэнд үүсэж байгаа конденсацийн ус нь газар доорх усны тэжээмжинд нөлөөтэй байдгийг Далангийн булагийн ундрага, Чулуут голын өнгөрөлтийн 19 цаг, 7 цагийн утгуудын ялгавар тодорхой харуулж байна.
в. Усны уурын агааржилтын бүсэнд конденсацлагдах үйл явц маш нийлмэл бөгөөд, мөн олон төрөл, олон хүчин зүйлсээс хамаардаг тул түүний судалгаа нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч шаардсан ажил учраас богино хугацааны (экспедицийн чанартай) хээрийн туршилт судалгааны үр дүн нь ул суурьтай үнэлэлт өгөх, тооцох, загварчлах боломжоор тааруу гэдэг нь ойлгомжтой болно.
4. Энэ конденсацийн үзэгдлийг бид загвар (Water Mod)-аар тооцоолж үзээд дараах онцлогуудыг илрүүлэв. Үүнд:
а. Хөрсөн дэх усны агууламж нь хөрсний усны тэжээгдлээс хамаараад 7-р сард хамгийн их хэмжээндээ хүрдэг байна. Энэ нь хөрсний ашигтай чийгийн горимтой шууд хамааралтай гарч байгааг илэрхийлж байна.
б. Загвараар тооцоолсон гадаргын ууршилтаас харахад ууршилт нь гадаргынхаа шинж чанараас хамаарч байна.
в. Манай орны нөхцөлд хөрсний динамикийг ургамал бүрхэвчтэй холбон тодорхойлж цаашилбал хөрсний механик бүтэц, уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүд болон ургамлын ургалтын мэдээллийг ашиглан хөрсний усны динамикийн тооцоог, мөн усалгааны төлөвлөлтийг тооцоолж болох юм.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 1 х.х. Дэлгэрэнгүй
2 М.Цоозол, Н.Батсүх, Г.Сарантуяа, Д.Энхбат, С.Эрдэнэсүх, Л.Жамбажамц Усны уурын конденсаци. Улаанбаатар хот, он, Мастер принт хэвлэлийн газар, 2005 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Л.Жамбажамц, М.Цоозол Борооны бөөн (Cb) үүл судалсан дүн. МУШТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээл. Геологи, №8. Улаанбаатар, он, хуу 164-168. 2003 Дэлгэрэнгүй
2 Н.Батсүх, М.Цоозол Агааржилтын бүсэнд агаарын чийгийн өтгөрөлтийг судалсан судалгааны тойм. МУШТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээл. Геологи №8. Улаанбаатар, он, хуу 155-159. 2003 Дэлгэрэнгүй
3 Л.Жамбажамц, М.Цоозол Буянт-Ухаа дээр борооны бөөн (Cb) үүлийг судалсан дүн. МУШТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээл. Геологи №8. Улаанбаатар, он, хуу 164-166. 2003 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 М.Цоозол, О.Оюунчимэг Улаанбаатар хот орчимд мөндөр урьдчилан мэдээлэх арга. Ус, цаг уур, экологийн асуудлууд. Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд. Улаанбаатар, он, хуу 61-70. 2003 Дэлгэрэнгүй
2 М.Цоозол . Ус, Цаг уур, Экологийн салбарын эрдэм шинжилгээний ажлын үр дүн ач холбогдол. Ус, цаг уур, экологийн асуудлууд. Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд. Улаанбаатар, он, хуу 7-8. 2003 Дэлгэрэнгүй
3 М.Цоозол, Н.Батсүх, С.Эрдэнэсүх, Л.Жамбажамц, Я.Болормаа, Д.Сайнбаяр Агааржилтын бүсийн конденсацийн хээрийн судалгааны урьдчилсан дүнгээс. Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд, №12. Улаанбаатар , хуу 241-250. 2004 Дэлгэрэнгүй
4 М.Цоозол, Н.Батсүх, С.Эрдэнэсүх, Д.Сайнбаяр Монгол орон дахь усны уурын конденсацийн судалгаа. Монголын геосудлаач. №8. Улаанбаатар , хуу 129-135. 2005 Дэлгэрэнгүй
5 М.Цоозол, Н.Батсүх, Д.Сайнбаяр, Д.Энхбат Хөрсний усны динамик. Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд. №13. Улаанбаатар , хуу 129-135. 2005 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД