Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 21/20115
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2001-2003
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : организм, урвал, нян, хүн, трансферрин, уураг, төмөр, эс, лимфоцит
Үр дүн
1. Тарваган тахлын нян хүний трансферрин уургийн төмрийг авдаг учраас тахлын үед хүн ба амьтны төмрийн хэмжээ болон трансферрин уургийн ханалт буурдаг. Ингэснээр эсэд очих төмрийн хэмжээ мөн төдий хэмжээгээр багассанаас эсийн амьсгал болон энерги ялгаруулах процесст оролцдог электрон зөөвөрлөх ферментүүдийн нийлэгжил саатаж улмаар асийн амьсгал, энерги үйлдвэрлэлт зогсонги болдог нь биеийн температурын бууралтаар илэрч байна.
2. Тарваган тахлын үед гаднаас орж ирсэн харийн биетийг таньж залгиж задлаад лимфоцитыг цочроож шингэний ба эсийн хариу урвалыг өрнүүлэхэд чухал үүрэгтэй өвөрмөц бус залгиур эс нейтрофиль хамгийн ихээр гэмтэж үүргээ гүйцэтгэж чадах залуу эсүүдээр солигддог байна. Энэ нь тахлын нян цаашид организмд тархан өөрийн паразитлах эрхтэндээ очих нөхцлийг бүрдүүлж байдаг гэсэн судлаачдын дүгнэлтийг батлав.