Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 21/20115
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2001-2003
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : таньц, эсрэгбие, өсөлт, бууралт, давтамж, амьтан, хэлбэр, омог
Үр дүн
- Тарваган тахлын ЕВ вакцин тариулсан хүмүүсийн биемахбодод тариулснаас хойш 14 хоногийн дараа үзэхэд эсрэгбие үүссэн, 1 сарын дараа таньц өссөөр 1.8 сарын турш таньц бууралгүй хадгалагдаж байгаад 2.7 сараас оргил таньц буурсаар 8 сарын дараа анхны таньцаас 2.3-3.3 дахин, оргил таньцаас 3-5 дахин буурсан байна.
- Тарваган тахлын ЕВ вакциныг анх удаа тариулсан зарим хүмүүсийн биемахбодод эсрэгбиеийн нийлэгжих нууц үеийн үргэлжлэх хугацаа харьцангуй урт, зарим тохиолдолд эсрэгбие огт үүсээгүй байна.
- Тарваган тахлын нянгийн эсрэг үүссэн эсрэгбиеийн таньцын өсөлт, бууралт нь вакцин хийлгэсэн давтамжтай шууд хамааралтай байна.