Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 004
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2000-2003
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : гипертони, нас, хүйс, үзлэг, атеросклероз, эмболи, спазм, саа, саажил
Үр дүн
Тархины шигдээсийг үүсгэгч хүчин зүйлс, тухайлбал: тархины шигдээсийг үүсгэгч үндсэн өвчнүүд, тэдгээрийг холбогдлыг судлан, артерийн гипертони атеросклерозтой хавсарсан байх нь зонхилох холбогдолтой /79.3%/, насны хувьд 53.7% нь хөдөлмөрийн насны хүмүүс байгаа ба хүйсээр эрэгтэйчүүд давамгайлах хандлагатай байна /t=1.34, p>0.05/
Өвчин ихэнхид нь /75.9%/ хурц эхэлсэн бол 24.1%-д аажимдуу эхэлж байгаа нь ихэнх тохиолдолд шигдээсийг үүсгэгч эмгэг жамд эмболи, судасны хурц спазмын жамтай холбоотой байж болох юм.
Эмнэлзүйн шинж байдлаар тархины ерөнхий шинжүүдээс илүүтэйгээр мэдрэлийн голомтолсон шинжүүд /саа, саажил, мэдрэхүйн болон хэл ярианы өөрчлөлтүүд г.м/ давамгайлж байгаа нь тархинд цус харвах хэв шинжээс ялгаатай байна. Мөн гүрээний тараагуурын судасны тогтолцоонд үүссэн шигдээс нийт шигдээсийн дотор зонхилж /80.3%/ байна.