Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 004
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2000-2003
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : интраламинар доступ, дискэктоми, үе, холбоос, дексаметазон, витамин В12, хориг
Үр дүн
Нурууны интраламинар доступаар дискэктоми мэс засал эмчилгээ судалгаанд 25-65 насны эрэгтэй, эмэгтэй 85 хүн хамрагдсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 11.8% (+-3.5) нь L5, 48.2, (+-5.4) нь L4, 23.5% (+-4.6) нь L3, 9.4% (+-3.2) нь L2, 5.9% (+-2.6%) нь L1, 1.2% нь (+-1.2) нь сээр нуруунд мэс засал хийлгэсэн.
Интраламинар доступ нь нурууны үе, холбоос болон тулгуур яснуудыг гэмтээдэггүй тус мэс заслын дараах 1-2 хоногт өвчтөнийг босгож идэвхтэй байдалд оруулахад гаж нөлөө үгүйгээр барахгүй эдгэрэлт нь түргэсэж ор хоног 7-8 болтлоо буурч, хөдөлмөрийн садвар алдалтын хоног 14-21 хоног болтлоо багасаж байна. Мөн эмчилгээний үр дүн 98.9% байна.
Мэс заслын бус эмчилгээнд Нурууны шар холбоос ба мэдрэлийн ¸зоорт дексаметазон, витамин В12-той хориг 93 хүнд хийсэн нь 85%-ийн үр дүнтэй байна.