Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 004
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2000-2003
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : интракраниаль, хэмжигдэхүүн, эмгэг, монгол хүн, эрүүл, шигдээс
Үр дүн
1. 20-40 эрүүл монгол хүний тархины цусны гүйдлийн дундаж хурд тархины дунд артерид 68+-14см/сек, тархины өмнөд артерид 60+-13см/сек, тархины арын артерид 40+-8см/сек, нурууны артерийн интракраниаль хэсэгт 40+-11см/сек, суурийн артерид 49+-11см/сек тус тус лавлагаа хэмжигдэхүүнтэй (норм) байна.
2. Тархины судасны хэт авиан допплерографийн шинжилгээгээр Монгол хүний тархины дунд артерийн дундаж хурдыг тодорхойлоход гадаадын судлаачдынхтай ойролцоо буюу ижил байна.
3. Дээрх тогтоосон үзүүлэлтүүд нь тархины судасны эмгэгийг эрт илрүүлэхэд болон мөн тархины судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг хянах зэрэг ангионеврологийн практикт ач холбогдолтой.