Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2000-2003
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : Fixe virus, вакцин, цус, бэлдмэл, Пастер омог, вирус, цийдмэг, дархлаа
Үр дүн
Галзуугийн эсрэг иммуноглобулины загварыг гарган авав.
1. Бид морьд дархлаажуулах антиген гарган авахын тулд Пастер омгийн (Fixe virus)-ээр 2 ямаа халдварлуулж, технологийн дагуу 5-10% тархины эдийн шингэн вакцин 1000мл, мөн (Fixe virus) омгийн 10%-ийн цийдмэг 1000мл-ийг тус тус бэлтгэсэн.
2. Бэлтгэсэн вакцин, вирусийн цийдмэгээр 2 морийг ДЭМБ-аас зөвшөөрсөн хамгийн сүүлийн үеийн аргачлалын дагуу хэт дархлаажуулав. Үүнд 5-10% вакцинаар 40-150мл-ээр 4 удаа, 10%-ийн вирусийн цийдмэгээр 50-150мл-ээр 4 удаа арьсан доор 7 хоногийн завсарлагатай тус тус хэт дархлаажуулж 2 удаа цус авлаа.
3. Авсан цуснаас ийлдсийг ялган авч хүйтэн нөхцөлд спиртээр тунадасжуулах аргаар уургийг фракцлаж иммуноглобулиныг гарган авсан.
4. Гарган авсан иммуноглобулины чанарыг стандартын төсөлд тусгасан үзүүлэлтээр шалгаж тодорхойлов.