Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1020
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 15000000 мян.төг
Түлхүүр үг : интеграц, мэдээллийн технологи, электрон сургалт, хичээл, анги танхим
Үр дүн
1. Үнэлгээ: Сургалтын технологийн шинэчлэлийн үнэлгээ нь өөрийн, бүлгийн, хөндлөнгийнүнэлгээнээс тогтох бөгөөд үнэлгээг явцаар ба эцсийн байдлаар тасралтгүй хийнэ. Ингэснээр үнэлгээ нь сургалтын технологийн хөгжлийн бодит үзүүлэлт, суралцагчийн хөгжлийн хөшүүрэг, урамшуулал, өөрийгөө үнэлж сурах сургалт болно.
2. Сургалтын технологийг хөгжүүлэхэд баримтлах ерөнхий стратеги:
- ЕБС-ийн стандартууд батлагдан улмаар сургалтын хөтөлбөрөө багш нар өөрсдөө боловсруулан хэрэгжүүлж байгаа учраас хөтөлбөрийн агуулгыг хэрэглээрүү аль болохоор чиглүүлж интеграцчилах
- Сургалтын технологийг мэдлэг дамжуулах уламжлалт аргаас багш суралцагч хамтран мэдлэг бүтээж чадвар эзэмших арга руу шилжүүлэх
- Сургалтанд мэдээлэл харилцааны технологийг хэрэглэхэд багш нарыг сургах
- Сургалтын орчинг мэдлэг бүтээх технологи хэрэглэх нөхцөлөөр хангах (компьютер, LCD, аудио, видео хэрэгсэл, суралцагчийн ном гарын авлага зэрэг)
- Үнэлгээг суралцагчийн тогтоож цээжилснийг шалгадаг хэлбэрээс хөгжлийн ахицыг өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ болгон явц, үр дүнгээр тасралтгүй хийж суралцагчийн суралцах хөшүүрэг урамшуулал болгоход чиглүүлэх
- Сургалтын хөтөлбөрийн өнөөгийн байдалд судалгаа шинжилгээ хийж хөтөлбөрийн хөгжлийн онол арга зүйг боловсролын шинэчлэлийн чиглэлд хөгжүүлэх
- Сургалтын технологийн шинэчлэлийг материаллаг болон сэтгэл зүйн хувьд бүхий л талаар дэмжин урамшуулахад анхаарах
Стратегийг хэрэгжүүлэхэд төр засаг, боловсролын байгууллагууд, багш бэлтгэх сургууль, бүх шатны сургуулиуд, багш нар тодорхой зорилт тавьж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эдгээр стратегийг боловсруулж дэвшүүллээ.