Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9070001027
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 118680000 мян.төг
Түлхүүр үг : Нарны цацрагийн спектр, бүтэц, энергийн нөөц, оптик зузаан, хүндийн хүчний орон
Үр дүн
1. Улаанбаатар ба Угаалд хийсэн хэмжилтийн дүнд АОЗ-ны олон жилийн явц дахь огцом өөрчлөлт агаар мандлын дээд давхрага (стратосфер дэх) дахь аэрозолийн хэмжээтэй буюу галт уулын дэлбэрэлтээс үүсэх аэрозолийн хэмжээнээс хамааран ердийн жилүүдийнхтэй харьцуулахад 2 дахин хүртэл хэмжээгээр өсч байгааг харуулав.
2. АОЗ зундаа ихсэх жилийн явцтай бөгөөд Улаанбаатар хотод хөдөө нутгийнхаас жилийн бүх улиралд ямагт 2 дахин их, Москва хотын АОЗ -тай ойролцоо түвшинд байдгийг харуулав.
3. Улаанбаатар хотод агаар мандлын АОЗ өглөө, оройдоо үдийн үеийн утгаас бараг 2 дахин багасдаг өдрийн явцтай болохыг харуулав.
4. Судалгаа хийсэн 2 нутагт аэрозолийн оптик зузаан нарны өндрөөс шууд хамаарч өсдөг байдал ажиглагдав. Нарны өндөр 5-60 хүртэл өөрчлөгдөхөд АОЗ 2 дахин орчмоор өсдөг хамаарал ажиглагдаж байгааг илрүүлэв.
5. Улаанбаатар хот орчмын агаар мандлын ерөнхий оптик зузаан спектрийн 3 мужид нарны өндрөөс хамаарч өсдөг нь ажиглагдав.
6. Монгол орны үндсэн блокуудын геологийн тулгуур цаг хугацаан дахь палинспастик сэргээн босголтыг гүйцэтгэхийн тулд насны хувьд үнэн зөв тодорхойлогдсон геологийн обьектуудад эртний соронзон судалгаа хийх нь чухал байна. Эдгээр обьекгуудыг тодорхойлон гаргав.
7. Нууруудын хөндий нь ерөнхийдөө өргөрөгийн дагуу сунал бүхий хүндийн хүчний орны 165-235 мгал-аар өөрчлөгдөх ихэд хэрчигдсэн гажлын бүсээр тодорхойлогдож байна. Нууруудын хөндийн дотоод нэг онцлог бол түүний суурь дахь уртрагийн дагуух өгөгдөл /Байдрагийн, Таацын/ юм.Хөндий дэх хотгоруудын хамгийн гүний ба уулсын оройн өндрийн хэмжээгээр авч үзвэл босоо байгуулагчийн нийт хэмжээ 5.0-5.5 км болж байна гэж нууруудын хотгоруудын дотоод бүтцийг тодруулав.
8. Хангайн нурууны боржинлог батолитын гурван хэмжээст загвар гаргаж 2-5 км гүнд орших палеозойн боржинлог чулуулаг газрын гадаргуу дээрх илэрцээсээ үлэмж илүү талбайг эзэлж байна. Боржин чулуулаг нь формациудын хоорондын хил зааг буюу хагарлын бүсэд хамаарах дугуй гулдмай хэлбэрийн биетүүдийг голдуу үүсгэдэг байна гэсэн дүгнэлт хийв.