Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 013
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 33900000 мян.төг
Түлхүүр үг : сүүний уураг, монгол үхэр, генетик, тогтоц, адуу, илжиг
Үр дүн
1. Гэрийн монгол адуу (Equus caballus)-иы митохондрын цитохром b (сyt.b) генийн 850 bр урттай хэсгийн нуклеотидын дарааллыг тодорхойлж, GenBank дахь жишиг дарааллуудтай харьцуулан монгол адууны популяцид 1-19 сайтаар ялгаатай 17 гаплотип байгааг тогтоож, дэлхийн GenBank -д шинээр бүртгүүлэв.
2. Монгол орны илжиг адуу (Equus asinus)-ны митохондрын цитохром b генийн 857 bp урттай хэсгийн нуклеотидын дарааллыг тогтоож, GenBank дахь жишиг дарааллаас ялгаатай 8 гаплотип байгааг илрүүлэн, GenBank-д бүртгүүлэв.
3. Сэргээн нутагшуулж буй тахь адуунд инбридингийн коэффициент F=0.2-оос дээш бодгалиуд Хустайн популяцид 21%, Тахийн талд 7% байгааг тогтоов.
4. Тахь адууны цаашдын үржлийн ажлын хөтөлбөр боловсруулах зорилгоор удам гарлын судалгааг үргэлжлүүлэн хийж, инбридингийн коэффициент Р=0.2-оос дээш бодгалиуд Хустайн популяцид 21%, Тахийн талд 7% байгааг тогтоолоо.
5. монгол үхрийн LTА генийн 3-р экзонд 3, LТВ генийн 4-р экзонд 2, ТNFА генийн 4-р экзонд 4, сарлагийн LТА генийн 3-р экзонд 2, LТВ генийн 4-р экзонд 4, ТNFА генийн 4-р экзонд 4 нуклеотид нэг нуклеотид нөгөө нуклеотидээр солигдох мутац явагдсан болохыг тогтоов.