Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бичил биетний экологи, ангилал зүй, биологийн идэвхт бодис нийлэгжүүлэгч бичил биетний судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2005-2007

Санхүүжилт: 62613400 мян.төг

Түлхүүр үг : мөөгөнцөр, замаг, төрөл зүйл, биобэлдмэл

Үр дүн

1. Монгол орны хангай, тал хээр, говийн бүс болон янз бүрийн дээжээс 70 мөөгөнцөр, 32 дрожжи 21 замгийн өсгөвөр ялгав. Ангилал зүйн судалгаа явуулсан мөөгөнцөрийн өсгөврүүд нь 18 төрөл 31 зүйл хамрагдснаас Fusarium. Penicellium ,Tricoderma, дрожжийн сан дахь 20 өсгөвөр нь Candida, Saccharomyces, Rhodotorula, Pichia, Debaromyces, замгийн өсгөвөр нь Dunalealla, Scenedesmus, Chlorella төрлүүд зонхилж байна.
2. Ялгасан өсгөврүүдэд протеаза, целлюлаза, амилаза ферментийн ферментийн идэвхитэй байна. Эдгээрээс Fusarium , Aspergillus -ийн төрлийн өсгөврүүд хамгийн өндөр идэвхитэй болохыг тогтоолоо.
3. Цэнгэг усны орчинд амьдардаг мөөгөнцөрүүд нь усны оролцоотойгоор нийлмэл нэгдлүүдийг энгийн нэгдэл болгон задалдаг ферментийн идэвхитэй, антагонист чанартай байгаа нь усыг аллохтони микрофлор, гаднаас орсон бодис бохирдлоос хамгаалж унасан навч , ургамал, амьтаны органик үлдэгдлийг задлахад онцгой үүрэгтэй нь батлагдлаа.
4. Жимсэнд өвчин үүсгэгч мөөгөнцөрийн өсгөврүүд цэврээр ялгаж төрөл зүйл нарийн тодорхойлсон, эдгээрийн эсрэг өндөр антагонист идэвхи үзүүлдэг Streptomyces-ийн өсгөврүүд илрүүлж антибиотик бодис гарган авч тус антибиотик өвчин үүсгэгчийн эсрэг өндөр идэвхитэй болохыг илрүүллээ.
5. Fomitopsis officinalis мөөгний цэвэр өсгөвөрийг ТГА болон Сабуро орчинд гарган авах боломжтой.
6. Этилийн спирт ашигладаг Brettanomyces sp-80 (372.9 мг/%), лактоз ашигладаг Candida fragariorum-60 (395.8 мг/%), Kluyveromyces marxianus-33 (395.8 мг/%)-ыг токоферол (Е витамин) нийлэгжүүлэгч дрожжийн омгоор сонгов.
7. Хүнсний нэмэлт биобэлдмэл үйлдвэрлэхэд хэрэглэх дрожжийн омгоор сонгосон Saccharomyces uvarum S-1 нь 55.5±0.09 % уураг нийлэгжүүлж, 2.21%тос, 10.7% үнс агуулж байлаа.
8. АПУ ХК-ны Пивоны үйлдвэрийн исэлтээс гарсан хоёрдогч түүхий эд хаягдал дрожжийг боловсруулан гарган авсан биобэлдмэл нь 28-30% уураг, 3.0-5.1% тос, 5.7% чийг, 0.38-1.0% үнс, 10.0-23.5% нүүрс ус, В1 21,9мкг/г, В6 5,2 мкг/г витамин, макра-микроэлемент агуулж байна.
9. Rhodotorula mucilaginosa омгийн биомасс дахь химийн бүрэлдэхүүнийг тодорхойлоход шар сүүний задраг бүхий орчинд уураг (42.6%,) каротин (380мкг/мл) нийлэгжүүлж, хүнд, хортой элементүүд илрээгүй.
10. Шар сүүг перлитийн шавраар тунгалагжуулж Saccharomyces lactis, Lactobacillus.acidophillus омгийг өсгөвөрлөсөн ундаа (У-2 )нь (моносахар 6.73%, аминдэм С 180мг/%, аминдэм Р 0.17%, уураг 6.04 %) илүү үзүүлэлтэй учир эмчилгээ сувилгааны зориулалтаар ашиглах боломжтой болно.
11. Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “ХҮНСТЕХ” корпорацийн ЭШ-ний ажилтан нартай хамтран уураг, каротинаар баяжуулсан савхан гоймон үйлдвэрлэх технологийн зааварыг боловсруулж,. физик химийн үзүүлэлт, витамин, эрдсийн найрлагыг тогтооход стандарт үзүүлэлтэй ойролцоо байгаа учир хүнсний нэмэлт болгон ашиглах боломжтой юм.
12. Сонгосон масюк спиртийн шаарт (МКСШ) орчинд Dunaliella замгийг ургуулсан биомасст 46.87% уураг, 146.5мкг/г нийт каротиноид, 13.2мкг/г -каротин нийлэгжүүлжсэн тул хүнсний нэмэлт ба организмд явагдах ханаагүй тосны хүчлийн исэлдэлтээс урьдчилан сэргийлэх, бууруулах зориулалт бүхий антиоксидантын эх булаг болгох боломжтой юм.
13. Эдгээр өсгөврүүдэд агуулагдах нийт уургийн хэмжээ дунджаар 21.9-50.1% уураг нийлэгжүүлж байгаа нь цаашид замгийн нэмэлт тэжээл уургийн үйлдвэрлэлд ашиглах боломжтойг харуулж байна.
14. Улаанбаатар хот орчмын усны 10 дээжинд микробиологийн шинжилгээ хийхэд Туул голын Яармаг, Зайсан, Сонсголонгийн усанд органик бодис, өвчин үүсгэгч бактерээр их бохирдсон, Өлзийтийн булгийн усны бохирдол бага байна.
15. Микробиологийн судалгаагаар СХД болон Туул голын сав дагуух 3 цэгийн дээжнээс Coli - ийн бүлгийн бактериуд илэрсэн нь ундны усны стандарт шаардлагад нийцэхгүй байв.
16. Манай орны ус цэвэрлэх 120 гаруй байгууламжийн 60-аад хувь нь эвдэрхий, шаардлагын хэмжээнд хүрч ажиллаж чаддаггүй, усыг их хэмжээгээр хүнд металлын ион /Cr/ зэргээр бохирдуулдаг ба 38 арьс ширний үйлдвэр цехүүдээс зөвхөн 4-өөс бусад нь стандарт шаардлагын хэмжээнд хүртэл усаа цэвэршүүлдэггүй, идэвхт микроорганизмууд цөөрснөөс болж байна.
17. Хөдөөгөөс хотыг чиглэсэн их нүүдэл улам бүр эрчимтэй болж байгаагаас сүүлийн үед хот улам бүр хүрээгээ тэлж, нэгэнт тогтоосон усны нөөц хүрэлцэхгүйд хүрч, хүний үйл ажиллагаа, үрэлгэн хэрэглээнээс болоод усны нөөц багасч байгаа бөгөөд 2010 оноос эхлээд Улаанбаатар хот усны гачаалд орж мэдэхээр байна.


Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Наранцэцэг.Т. "Микробиологийн судалгаа" Дэлгэрэнгүй
2 Б.Бадрах "Эсийн тухай хураангуй Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д. Цэрэндулам, Д. Баярлхагва, Ц.Рэнцэнханд "Каротиноид нийлэгжүүлэгч, нутгийн дрожжийн омог Rhodotorula glutinis-DM"09.13. №2779. 2006 Дэлгэрэнгүй
2 Д. Цэрэндулам, Ц.Рэнцэнханд, Д. Баярлхагва, Ч. Дуламсүрэн "Каротиноид нийлэгжүүлэгч нутгийн дрожжи Rhodotorula glutinis-DM-3 омгийг өсгөвөрлөх тэжээлийн орчин" .09.13.№2781. 2006 Дэлгэрэнгүй
3 Д. Цэрэндулам, О. Мөнгөнсүх, Ц.Рэнцэнханд, Т. Наранцэцэг , "Уураг нийлэгжүүлэгч нутгийн омог Saccharomyces Laсtis-54" .09.13. №2780. 2006 Дэлгэрэнгүй
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б.Баянмөнх “Цэнгэг усны мөөгөнцөрийн судалгаа” Магистрын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл №3 Дэлгэрэнгүй
2 Т.Наранцэцэг, Ч.Дуламсүрэн, Б.Баянмөнх “Мөөгөнцөрийн тархалт, зарим ферментийн идэвхийн судалгаа” Биологийн хүрээлэнгийн бүтээл №23 Дэлгэрэнгүй
3 Б.Баянмөнх, Б. Энхтунгалаг, Ш.Наранмандах “Хар модны агил Fometopsis officinalis мөөгний мицелийн цэвэр өсгөвөр гарган авах судалгаа” Биологийн хүрээлэнгийн бүтээл №27 Дэлгэрэнгүй
4 Н. Буянхишиг, Т. Наранцэцэг, Н.Нандин-Эрдэнэ , Хүнсний ногооны талбайн хөрснөөс ялгасан бичил замгийн судалгаанаас. Биологийн хүрээлэн эрдэм шинжилгээний бүтээл №26, х.152-153 Дэлгэрэнгүй
5 Nandin-Erdene Namjilsuren, Arinthip Thamchaipenet and Ratchaniwan JeamSeang. “aroB encoding dehydroquinate synthase of shikimate pathway in S. venezuelae” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийг МУИС-н Biology of Science. олон улсын сэтгүүлийн хэвлэлтэнд өгсөн. Дэлгэрэнгүй
6 B.Bayanmunkh and B.Tsetseg “Distribution of microscopic fungi in fresh water and their biological activities “ Proceedings of the Institute of Biology #26, 2005 Дэлгэрэнгүй
7 B.Bayanmunkh, T.Nihira, P.Tuchinda and W.Panbangred “ Screening of bacterial antagonists against epiphytic pathogens“ Report of The UNESCO Postgraduate Inter-University Course in Biotechnology -2006 2005 Дэлгэрэнгүй
8 Д.Цэрэндулам, Ч.Дуламсүрэн, Ч.Долгорсүрэн Спирт гаргах шар сүүний орчинг сонгосон судалгаа. Биологийн хүрээлэн ЭШ-ний бүтээл №25. УБ. : 270 2005 Дэлгэрэнгүй
9 Д.Цэрэндулам, Б.Бадрах, Т.Наранцэцэг, Р.Балдорж , Эргостерол нийлэгжүүлэгч дрожжийн биологийн идэвхийг судалсан дүн. Биологийн хүрээлэн ЭШ-ний бүтээл №25. УБ. : 281 2005 Дэлгэрэнгүй
10 Т.Наранцэцэг, Ч.Дуламсүрэн, Д.Цэрэндулам, Ө.Цогт , Хэсүүр навчраан дахь лишайны хүчлийн судалсан дүнгээс. Биологийн хүрээлэн ЭШ-ний бүтээл №25. УБ. : 267 2005 Дэлгэрэнгүй
11 Цэрэндулам Д. Энх-Ундраа С. Дрожжийг ашиглан Хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүн хийх. Хүрэл тогоотын семинар-. (ХАА, Биотехнологийн салбар).УБ83-87. 2005 Дэлгэрэнгүй
12 Б.Даваадорж, Д.Цэрэндулам . "Монгол орны бүс нутаг бүрт шимийн архи гарган авах онцлог" ШИТС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл . Улаанбаатар оны 12 сар 2005 Дэлгэрэнгүй
13 Д.Цэрэндулам, Ц.Рэнцэнханд, Т.Наранцэцэг , "Токоферол (Е витамин) нийлэгжүүлэгч дрожжийн судалгаа" Хүрээлэнгийн бүтээлд. :148. 2006 Дэлгэрэнгүй
14 Д.Цэрэндулам, Ц.Рэнцэнханд, Ч. Дуламсүрэн , “Биологийн идэвхит бодис нийлэгжүүлэгч дрожийн ангилалзүйн судалгаа”. Хүрээлэнгийн бүтээлд. :146. 2006 Дэлгэрэнгүй
15 Д.Цэрэндулам, Ц.Рэнцэнханд " Дрожжийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд ашиглах судалгаа" "ХҮНСТЕХ" корпорацийн 35 жилийн ойд зориулсан бүтээлд.:57-66. 2006 Дэлгэрэнгүй
16 Ч. Дуламсүрэн, Т. Наранцэцэг, Н. Буянхишиг, Н.Нандин-Эрдэнэ Биологийн идэвхит нэмэгдэл бүтээгдэхүүнд бичил биетэнийг ашиглах нь. “Биологийн идэвхит нэмэлт хүнс монголд” онол практикийн бага хурлын илтгэл х.50-56, УБ 2006 Дэлгэрэнгүй
17 Ratchaniwan JeamSeang, Nandin-Erdene Namjilsuren and Arinthip Thamchaipenet. Intergeneric Conjugative Transfer of pSET152 from Esherichia coli to Streptomyces venezualae ………………… BKK . 2006 Дэлгэрэнгүй
18 Д.Цэрэндулам, Ц.Рэнцэнханд , "Шар сүүнд Kluyveromyces marxianus-33 өсгөвөрлөж хүнсний нэмэлт биобэлдмэл гаргах нь" Биологийн хүрээлэнгийн ЭШ-ний бүтээл . №27: 2007 Дэлгэрэнгүй
19 Б.Бадрах "Коринебактерийн термосенситив мутант өсгөврөөс нуклеотидыг альтернатив аргаар гаргах туршилтын дүн" Биологийн хүрээлэнгийн ЭШ-ний бүтээл . №27: 2007 Дэлгэрэнгүй
20 Б.Бадрах "Хотын зарим цэгийн усанд хийсэн шинжилгээний дүн" Биологийн хүрээлэнгийн ЭШ-ний бүтээл . №27: 2007 Дэлгэрэнгүй
21 Б.Бадрах . "Эс доторх биохимийн урвалын хурданд температур нөлөөлөх нь (Эсийн биохимийн замын ферментийн идэвх, урвалын хурд болон бодисын урсгалын температурын хамаарлын загварчлал) Биологийн хүрээлэнгийн ЭШ-ний бүтээл . №27: 2007 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Biology degradation of synthetic polyesters-Enzymes as potential catalysts for polyester recycling” сэдэвт онолын семинарыг Тайландын Мahidol их сургууль дээр Японы Osaka их сургуулийн ICB-ийн гишүүдийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Дэлгэрэнгүй
2 “Research on Dunaliella unicellular algae that synthesizes bioactive compounds” сэдэвт судалгааныхаа ажлийг Тайландын Kasetsart их сургуулийн Шинжлэх ухааны факультетийн Генетикийн тэнхимийн Streptomycete-н лабораторийн семинарт илтгэсэн. Дэлгэрэнгүй
3 “Streptomyces venezuelae-н shikimate-н замын aroB ген” сэдэвт практикийн семинарыг мөн Streptomycete-н лабораторийн семинараар хэлэлцүүлсэн. Дэлгэрэнгүй
4 “ProgressI that Gene manipulation of shikimate pathway in Streptomyces” практикийн семинарыг Тайландын Мahidol их сургууль дээр Японы Osaka их сургуулийн ICB-ийн гишүүдийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Дэлгэрэнгүй
5 “Southern blot” онолын семинарыг Kasetsart их сургуулийн Шинжлэх ухааны факультетийн Генетикийн тэнхимийн Streptomycete-н лабораторийн семинарт илтгэсэн. Дэлгэрэнгүй
6 “p-Aminobenzoic acid and chloramphenicol biosynthesis in Streptomyces venezuelae: gene sets for a key enzyme, 4- amino-4-deoxychorismate synthase” онолын семинарыг мөн Streptomycete-н лабораторийн семинараар хэлэлцүүлсэн. Дэлгэрэнгүй
7 “Intergeneric conjugation between E. coli ET12567 (pUZ8002/pSET152) and chloramphenicol producing Streptomyces venezuelae” сэдэвт практикийн Streptomycete-н лабораторийн семинараар хэлэлцүүлсэн. Дэлгэрэнгүй
8 “Progress II that Gene manipulation of shikimate pathway in Streptomyces” практикийн семинарыг Тайландын Мahidol их сургууль дээр Японы Osaka их сургуулийн ICB-ийн гишүүдийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Дэлгэрэнгүй
9 “Metabolic engineering for microbial production of shikimic acid” сэдэвт онолын семинарыг Kasetsart их сургуулийн Шинжлэх ухааны факультетийн Генетикийн тэнхимийн Streptomycete-н лабораторийн семинарт илтгэсэн. Дэлгэрэнгүй
10 “Gene manipulation of shikimate pathway in Streptomyces” илтгэлийг Японы Osaka их сургууль дээр тус сургуулийн ICB-ийн гишүүдийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Дэлгэрэнгүй
11 Тайланд Монголын хамтарсан семинарт “Mongolian microflora and their biological activity” нэртэй илтгэл тавив Дэлгэрэнгүй
12 Тайванд болсон Ази-Далайн орнуудын “Биологийн төрөл зүйл ба Байгалийн Бодьгалийн Мэдээллийн бааз” хурал семинарт оролцож Монголд Эсийн өсгөвөрийн Сан байгуулах талаар өөрийн хийгээд байгаа ажлаа танилцуулж илтгэл тавив (Establishing of Culture Collection Database in Mongolia /2005 International Workshop on Integrated Biodiversity&Natural Specimens Databases&Forum of Species Asia-Oceania. September 30-October 2, 2005, Taichung,Taiwan). 2000 Дэлгэрэнгүй
13 “E.coli-н генийг дрожжийн генд шилжүүлэн суулгасан судалгаа ” онолын семинар Махидол их сургууль Биотехнологтйн хамтын ажилгааны төв. 2006 Дэлгэрэнгүй
14 "Өвчин үүсгэгч мөөгөнцөрийг дарангуйлдаг стрептомицет ВВ47-ийн судалгаа" Махидол их сургууль 2006 Дэлгэрэнгүй
15 Тайландын King Mongkut –ийн Их Сургуулийн Биохимийн лабораторт хийсэн "Spirulina-desaturase gene manipulation for polyunsaturated fatty acid production in yeast, Saccharomyces cerevisiae"сэдэвт ажлаар лабораторт семенар.. 2006 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Усны эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатарын Их сургууль дээр зохион байгуулахад оролцож “Ундны усанд тавигдах микробиологийн стандарт шаардлага” сэдэвтэй илтгэл тавив. Дэлгэрэнгүй
2 Б.Бадрах “Термосенситив мутант буюу дулаанд тэсвэргүй Corynebacterium ammoniagenes омгоос амт оруулагч бодис нуклеотидыг альтернатив аргаар ялгах технологи” Дэлгэрэнгүй
3 Б.Бадрах "Усны микробиологийн стандарт шаардлага" Усны ЭШ-ний бага хурал. Улаанбаатар Их сургууль. Дэлгэрэнгүй
4 Б.Бадрах “Монгол орны бичил биетэн түүний биологийн идэвхи” Монгол Тайландын хамтарсан бага хурал Дэлгэрэнгүй
5 “Биологийн идэвхит бодис нийлэгжүүлэгч бичил замгийн судалгаа” сэдэвт ажлыг МУИС-н биологийн факультетийн Микробиологийн тэнхимийн их семинарт 2005 Дэлгэрэнгүй
6 “Биологийн идэвхит бодис нийлэгжүүлэгч Dunaliella бичил замаг” сэдэвт судалгааг мөн МУИС-н биологийн факультетийн Микробиологийн тэнхимийн их семинарт 2006 Дэлгэрэнгүй
7 “Биологийн идэвхит бодис нийлэгжүүлэгч бичил замгийн фотосинтез” сэдэвт ажлыг ШУА-ийн биологийн хүрээлэнгийн Микробийн нийлэгжлийн лабораторийн семинарт 2006 Дэлгэрэнгүй
8 Биологийн идэвхит бодис нийлэгжүүлэгч Dunaliella бичил замаг судалгаа” сэдэвт ажлыг МУИС-н биологийн факультетийн магистр доктор хамгаалуулах эрдэмийн зөвлөлд хэлэлцүүлэв.. 2006 Дэлгэрэнгүй
9 Д.Цэрэндулам, Ц.Рэнцэнханд " Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглах дрожжийн судалгаа" "Хүнстех" корпораци, ЭМЯ, ХХААЯ-ны дэрэгдэх "БИНХ" комисс, НЭМХ-ийн хамтарсан "Биологийн идэвхит нэмэлт хүнс- Монголд" онол практикийн бага хуралд06.21 2006 Дэлгэрэнгүй
10 Ч. Дуламсүрэн, Т. Наранцэцэг, Н. Буянхишиг, Н.Нандин-Эрдэнэ Биологийн идэвхит нэмэгдэл бүтээгдэхүүнд бичил биетэнийг ашиглах нь. “Биологийн идэвхит нэмэлт хүнс монголд” онол практикийн бага хуралд илтгэл УБ06.21. 2006 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД