Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 2120084
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 9000000 мян.төг
Түлхүүр үг : экологийн тогтолцоо, цөлийн бүсийн шилжилт, термодинамик фазын хувирал
Үр дүн
1. Зохиогчид ой, хээр, цөлийн бүсийг экосистемийн фазын төлөвүүд гэж үзэн эдгээрийг фазын хувиралын аналоги тэгштгэлээр илэрхийлэх оролдлого хийсэн нь онолын хувьд шинэлэг, экосистемийн хувьсал, өөрчлөлтөнд шугаман бус динамикийн үүднээс дүгнэлт өгөх боломж бий болгожээ.
2. Судлаачид 21-р зууны уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийг ашиглан монгол орны байгалийн бүсийн хилийн болзошгүй шилжилтийг тооцоолсон байна. Энэ судалгааны үр дүнд цөлийн бүсийн хойд хил 2070 он гэхэд 400 орчим км буюу 20 жилд 150 км-ийн хурдтйгар хойш түрж болох юм гэсэн урьдчилсан дүгнэл хийсэн нь анхаарал татаж байна. Мэдээж энэ нь цааш цаашдын судалгаагаар нарийвчлагдах нь эргэлзээгүй. Хамгийн гол нь байгалын бүсийн хилийн шилжилтийг илэрхийлэх арга зүй боловсруулсанд энэ судалгааны ажлын гол ач холбогдол оршино гэж үзэж байна.
3. Энэ ажилд цөлийн бүс хойш түрэх үеийн хөдөөгийн нийгэм эдийн засгийн асуудалд анхаарал хандуулж үзэл бодлоо илэрхийлсэн байна.
4. Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох практик зорилт уруу чиглэсэн бүс нутгийн экосистемийн загварчлалын зарчмын шинж чанартай асуудлыг гүнзгийрүүлэн судалсан суурь судалгааны ажлын эхлэл тавигдаж, экосистем болон экологийн эрсдэлийн шугаман бус загварчлалын арга, холбогдох программ хангамжийг боловсруулсан байна.