Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол малын махны сувилахуй чанар



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2005-2006

Санхүүжилт: 15000000 мян.төг

Түлхүүр үг : тураг мах, чийг, дэлүү, гүзээ, гидролизат, амин хүчил, ангилал

Үр дүн

1. Дотор махны химийн бүрдлийг судалсан дүнг хонь, үхрийн тураг махныхтай харьцуулж үзэхэд чийгийн агууламж махнаас 2.4-5.9%-иар өндөр байна. Дэлүүний уураг махныхтай хамгийн ойрхон буюу 0.9-2.49%-иар, гүзээ, уушгины уургийн агууламж 3.67-4.32%-иар бага байна. Аль ч малын гүзээ, уушгины тосны агууламж махныхаас өндөр байхад дэлүүний тосны хэмжээ 1-1.6%-иар бага байна. Харин аль ч малын дотор махны нийт эрдсийн хэмжээ (0.9-0.95%) махныхтай ойролцоо байлаа. Иймд бэлчээрийн монгол малын II ангиллын дотор мах (гүзээ, уушги, дэлүү)-ны химийн найрлагыг тодорхойлсон дүнгээс уураг, өөх тос, нийт эрдсийн хэмжээгээр булчин махнаас дутуугүй үнэт түүхий эд юм.
Хуурай, халуунаар болон хөлдөөж хатаасан бүтээгдэхүүнүүдэд эрдэс 4-10 дахин, үл орлогдох аминхүчлүүд 1.8 дахин, тосны хэмжээ 2-5.6 дахин тус тус нэмэгдсэн нь II ангиллын дотор махыг сонгосон технологиор боловсруулахад шимт бодисоор баяжих боломжид тулгуурлан эмчилгээ, хоол тэжээлийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг илтгэнэ.
2. Хонь, үхрийн гүзээ, уушгийг хөлдөөж хатааж борц бэлтгэх, дэлүүг халуунаар хатаах, уушгины уургийн гидролизат, шөлний хатаамал, гүзээ, дэлүүний шөл, шүүгдэсний хатаамал бэлтгэх технологи боловсрууллаа. Гүзээ, дэлүүг чанаж, шүүгдсийг хөлдөөн хатааж, шөлийг өтгөрүүлэх туршилт хийв. Дотор махыг чанахад түүнд агуулагдах хялбар уусамтгай нэгдлүүд шөлөнд шилждэг. Ер нь монголчууд ясны болон таван цулын шөл бэлтгэж, биеийн ерөнхий тамир тэнхээг сэргээх, ядаргааг тайлах зорилгоор хэрэглэж ирсэн уламжлалтай.
Дээрх дотор махан бүтээгдэхүүнүүдийг бэлтгэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Дэлүү, уушги, гүзээгээр үйлдвэрлэсэн эрдэс, уургаар баялаг бүтээгдэхүүнийг хүн амын дунд түгээмэл цус багадалтын эмгэг, уургийн дутлаас сэргийлэхэд эмчилгээ, сувиллын хүнсний зориулалтаар ашиглахаар цувралаар үйлдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
II ангиллын дотор мах (дэлүү, гүзээ, уушги)-ыг чанаж, хатааж уураг, эрдсийн бэлдмэл үйлдвэрлэснээр жилд 320 орчим тонн уураг, 100 орчим тонн эрдсийн бэлдмэл үйлдвэрлэх боломжтой юм.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Хатаасан дотор мах. Техникийн ерөнхий шаардлага. MNS5687: 2006 Дэлгэрэнгүй
2 Гэрийн тэжээвэр амьтны хоол. Техникийн ерөнхий шаардлага.MNS5688: 2006 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Шимт шөл бэлтгэх арга. Ашигтай загварын гэрчилгээ. ¹1691 Дэлгэрэнгүй
2 Таван цулын шөл бэлтгэх арга. Ашигтай загварын гэрчилгээ. ¹1691 Дэлгэрэнгүй
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Майзул Б Энхтуяа Б. "Изучение микроэлементного состава субпродуктов крупного рогатого скота", Дорнод Сибирийн технологийн их сургууль, сборник научных трудов, серия: "Химия и биологически активные вещества природного происхождения"выпуск 14 107-110х 2009 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Майзул Б, Энхтуяа Б. Уушгины шөлний хатаамал үйлдвэрлэх технологийн туршилт: - ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг, 6/77 145-149х 2005 Дэлгэрэнгүй
2 Энхтуяа Б, Майзул Б. Дотор махны ашиглалтыг сайжруулах технологийн туршилт: - ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг, 6/78 116-118 2005 Дэлгэрэнгүй
3 Энхтуяа Б, Майзул Б. "Уушгины уургийн гидролизат үйлдвэрлэх туршилтын дүнгээс", ШУТИС-ийн "Эрдэм шинжилгээний бичиг" он. 2005 Дэлгэрэнгүй
4 Отгонтуяа В, Энхтуяа Б. "Шимт" шөл бэлтгэх технологийн судалгаа: - ХБТС эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэл 43-47х 2006 Дэлгэрэнгүй
5 Майзул Б Энхтуяа Б. "Малын дэлүүний эрдэс бодисын судалгаа", -"Хүрэл тогоот - " э.ш. бага хурлын илтгэлийн эмхэтгэл 53-56х 2008 Дэлгэрэнгүй
6 Майзул Б Энхтуяа Б. "Ямааны дотор махны эрдэс бодисын судалгаа", -"Хүнс судлал-" ХБТС-ийн багш нарын э.ш хурлын илтгэлийн эмхэтгэл, 32-35х. УБ 2009 Дэлгэрэнгүй
7 Майзул Б Энхтуяа Б, "Гүзээ, дэлүүний шөл, шүүгдсийн хатаамал үйлдвэрлэх туршилтын дүн", - "Хүрэл тогоот - " э.ш. бага хурлын илтгэлийн эмхэтгэл 106-109х 2009 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД