Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : филогенетик, филогенез, эволюци, мутац
Үр дүн
1. Монгол орны зэрлэг хөхтөн амьтдаас 14 зүйлд хамаарах, 30 орчим бодьгалиас геномыг ялган, геномын нөөц банк бүрдүүлж, ДНХ молекулын түвшинд судалгаа хийх үндсэн материал бэлдсэн.
2. Хавтгай тэмээ (Camelus Bactrianus ferus Przewalski, 1878) болон гэрийн тэмээ (Camelus Bactrianus bactrianus)-ний геномуудыг RAPD-PCR-ийн тодорхой дараалал бүхий 40 марк¸раар харьцуулан судалж, мономорф хэлбэр илэрч байгааг тогтоов.
3. Бугын овогт хамаарах халиун буга (Cervus elaphus Severtzov, 1872), шивэр хандгай (Alces alces pfizenmayeri Zukowski, 1910), бор гөрөөс (Capreolus pygargus Pallas, 1771) зэрэг зүйлүүдийн митохондрийн геномын хяналтын бүс (CR- control region)-ийн HV-l домен хэсгийг PCR-ийн аргаар олшруулан, бүтээгдэхүүнд нь Bam HI, HinfI, SalI, NotI, SmaI зэрэг рестрикцийн сайтуудаар анализ хийсэн. Энэ анализын дүн нь HV-l доменыг харьцангуй хувьсамтгай хэсэг болохыг харуулж байна.
4. Мийн овогт хамаарах шилүүс (Lynx lynx Linnaeus, 1758), мануул мий (Otocolobus manul Pallas, 1776) зэрэг зүйлүүдийн митохондрийн геномын Cyt-b генийг PCR-аар олшруулан, бүтээгдэхүүнд Bam HI, HinfI, EcoRI зэрэг рестрикцийн сайтуудаар анализ хийлээ. Энэ анализын дүн нь Cyt-b -г өндөр консерватив дараалалтай ген болохыг илэрхийлж байна.
5. Монгол орны хөхтөн амьтдаас шар үнэг (Vulpes vulpes Linnaeus, 1758), саарал чоно (Canis lupus Linnaeus, 1758), бор гөрөөс (Capreolus pygargus Pallas, 1771), шилүүс (Lynx lynx Linnaeus, 1758), мануул мий (Otocolobus manul Pallas, 1776) зэрэг 5 зүйлд хамаарах 8 бодьгалийн цитохром ( Cyt-b) -Б генийн секвенцийг тодорхойлон, Биотехнологийн Мэдээллийн Олон Улсын Төв (NCBI-National Center for Biotechnology Information)-д бүртгэгдсэн ( Cyt-b) -генийн өгөгдлүүдтэй харьцуулан үзлээ. Бидний тодорхойлсон, шар үнэг (Vulpes vulpes Linnaeus, 1758), саарал чоно (Canis lupus Linnaeus, 1758), бор гөрөөс (Capreolus pygargus Pallas, 1771), шилүүс (Lynx lynx Linnaeus, 1758) зэрэг зүйлүүдийн (Cyt-b) генийн секвенцийн дараалал нь Монгол оронд тархсан дээрх зүйлүүдийн хувьд анхдагч шинэ мэдээлэл болж байна.
6. Мануул мий (Otocolobus manul Pallas, 1776) -н Cyt-b генийн секвенцийн дараалал нь олон улсын биотехнологийн мэдээллийн санд одоогоор бүртгэгдээгүй байна. Иймд Монголын мануул мий (Otocolobus manul Pallas, 1776) -н Cyt-b генийн секвенцийн дараалал нь олон улсын хэмжээнд шинэ мэдээлэл болох боломж байна.