Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 9000000 мян.төг
Түлхүүр үг : дээд ургамал, навч, флуоресцен, эс эд, фотосистем
Үр дүн
1. Фотосинтезлэх организмыг гэрэлтүүлж эхлэхэд пседоцикл электрон зөөлтийн үед үүссэн АТФ- ээр гэрэл цуглуулагч хлорофилл- уургийн комплекс фосфоржиж, фотосистемүүдийн хооронд өдөөгдлийн энерги хуваарилагдсанаар флуореценци багасч, цикл биш электрон зөөлт ихсэж оптимум хэмжээндээ хүрдэг болохыг тогтоов.
2. Фотосинтезийн аппаратын бүтэц, үйл ажиллагаанд хэт ягаан гэрлийн үзүүлэх үйлчлэл хоёр фазтай бөгөөд эхний фазд нь хо¸р фотосистемийн хий хоорондын электрон зөөлт саатаж, ФСII-ийн урвалын төвийн идэвхи буурдаг ба дараагийн фаз-д нь тиллакиодын мембраны хлорофилл- уургийн комплексийн конформаци өөрчлөгдөх ба улмаар эвдрэлд ордог болохыг илрүүлэв.
3. Эритроцит ба лимфоцитийн суспензийн фиофизи параметрт УФ туяаны үзүүлэх үйлчлэлийг судалж эсийн гадаргуугийн потенциалын өсөлт нь органзмын иммун-идэвхийн өсөлтийн нэгэн биофизик үзүүлэлт юм гэсэн дүгнэлтэд хүрлээ.
4. Таримал ургамлын хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг инсенктицид-трипсийн, навчны флуоресценцийн индукц ба термолюминесценцийн муруйд үзүүлэх үйлчлэлийг судалж, хортонтой тэмцэхэд хэрэглэж байгаа тунгийн трипсний үйлчлэлээр флуоресценцийн удаан индукцийн харьцангуй бууралт ба термолюминесцинцийн С зурвасын 70-90 хувь арилж /фотосинтезийн аппаратын эвдрэл болж байгааг харууллаа.
5. Уургийн хоёрдогч структур болон амин хүчлийн дарааллын харьцууулалт хийх аргуудыг хослон хэрэглэв. Энэ эмх цэгцгүй хэсэг нь ТТР-ийн структур, фунцэд голлох үүрэгтэй байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.
6. Монголд 1992 оноос эхлэн илэрч байгаа ДОХ-ын илрэлийн тоонд анализ хийж, Монгол дахь ДОХ-ын илрэлийн хуримтлагдсан давтамж 2004 оны 10-р сар хүртэл 0.026, түүнээс хойш 0.89 гэсэн регрессийн коэффициенттэй хоёр шулуунаар илэрхийлэгдэж байгааг тодорхойлов.
7. Байгалийн шинжлэлийн суурь ба салбар ухаануудын интеграци ба дифференцацийг, дорнын философийн гурвал онолын хүрээнд, тус бүрийг гурван чиглэл ба салбарын хэмжээнд авч үзэж, боломжт хувилбарууд буюу дэд суурь чиглэл ба дэд салбар ухаануудыг нь тодорхойлох нь судалгаа, танин мэдэхүйн арга зүйн үүднээс илүү тохиромжтой юм гэсэн дүгнэлтэнд хүрэв.