Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 107698
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : ардчилал, ардчиллалын хандлага, хөгжлийн туршлага
Үр дүн
1.Хэдийгээр үндэсний зарим онцлог байгаа боловч Монгол Улс дахь ардчиллын хөгжил нь ардчиллын гурав дахь давалгааны орнууд дахь ардчилсан үйл явцтай олон талаараа төстэй байна.Үүнд юуны өмнө хуучин тогтолцоог халж ардчилсан шинэ тогтолцоог бий болгох ардчиллын үндсэн бүтцэд бүрэлдэн тогтох үйл явц амжилттай хэрэгжсэн. Гэвч энэ үйл явцын шууд үргэлжлэл болох ардчилсан тогтолцоог зүгшрүүлж хөгжүүлэх асуудал бэрхшээлтэй тулгарсан.
2. Гол бэрхшээл нь иргэд ардчилсан институтууд итгэх нь бүх ардчилсан үйл явцын эхнээс сул байсан ба эдийн засгийн хүндрэл, аж амьдралын доройтол, ажилгүйдэл зэрэг хүндрэл гарсны дээр авлига, хүнд суртал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр д.н хангалтгүй зэрэг давхцаж ардчилсан институтуудын үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна.
3. САПУ худалдааны төвийн түймэр, Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал, байгаль орчны бохирдол зэрэг олон нийтийн анхаарлыг татсан үйл явдлуудад хийсэн ажиглалт Өдрийн сонин, Өнөөдөр, Сэрүүлэг зэрэг сонинд гарсан мэдээллүүдэд хийсэн агуулгын шинжилгээнээс үзэхэд төрийн байгууллагууд болон иргэдийн үйл байдалд сөрөг нөлөөлж буй зүйл нь ихэвчлэн соёлын шинжтэй байна. Зарим талаар төрийн байгууллагын эрх мэдэл, чиг үүргийн тэнцвэр, хувиарлалттай холбоотой доголдол гарч байгааг бас тэмдэглэх хэрэгтэй. Соёлын шинжтэй доголдлын дотор хууль биелүүлэх соёл дутмаг байна. Хөдөөний амьдралаас хотожсон суурьшмал амьдралд, бие биеэ таньдаг цөөн хүнтэй жижиг орчноос анохим шинжтэй харилцаа бүхий олон хүнтэй орчинд, бичигдээгүй зан заншлын шинжтэй зохицуулалтаас хуулийн хэмжээгээр амьдрах амьдралд шилжих зэрэг шилжилтүүдийн явцад төрөөс зохицуулалтгүй амьдрах сөрөг соёл бий болоход хүргэж байна. Захиргаадалтаас ардчилалд шилжих шилжилтийн мөн чанар, ардчиллын талаарх буруу ойлголт бас нөлөөлж байна. Со¸лын доголдол нь дээд шатандаа авлига, хүнд суртал, бүлэглэл, клиентел гэх мэтийг үүсгэдэг бол доод талдаа юунд ч үл захирагдах, хулгай хийх, танхайрах, хөрөнгө, мөнгө олохын тулд юуг ч хийхээс үл буцах зэрэг зүйлүүдийг болгож байна.
4. Үнэлэмжүүд өөрчлөгдөж байна. Энэ хүрээнд хот, хөдөөгийн хооронд ялгаа гарч эхэлж байна. Төрөө дээдлэх гэх мэтийн уламжлалт үнэлэмжүүд элэгдэж эхэлж байна.
5. Нөхцөл байдал ийм байгаа нөхцөлд ардчиллын .ндсэн зарчмуудыг тууштай нэвтрүүлж соёлын төвшинд хүмүүсийн дадал хэвшил болгох хэрэгтэй юм. Ингэхгүй бол бүх нийтийг хамарсан дураараа дургих эмх замбараагүй байдал бий болох магадлал өндөр болох юм.
Улс төрийн намуудын хооронд бүтээлч өрсөлдөөн бий болгох, сөрөг үзэгдлийг нэгэн дуугаар буруушаадаг байх, ардчиллын боловсролыг системтэй зохион байгуулж байнга явуулах зэрэг асуудал иргэний соёлын төлөвшилд чухал ач холбогдолтой. Гэтэл одоогоор эдгээр зүйл дутагдаж байна.
6. Ардчиллын үндэсний онцлог нь иргэний эрх үүргийн харьцааг тэнцвэртэй байх асуудалд .өрнөдөөс арай илүү ач холбогдол өгөх, хувь хүн, хамт олон, нийгмийн эрх ашгийг аль болох хослуулахыг эрмэлздэг соёлыг төлөвшүүлэх зэрэг байна. Өөрөөр хэлбэл хүн сайн дураараа хийх сонголтондоо дээрх асуудлыг анхааран үздэг байх тийм со¸лыг төлөвшүүлэхэд анхаарах учиртай гэсэн үг юм.