Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 021
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 50000000 мян.төг
Түлхүүр үг : пелиод, эмчилгээний шавар, чөлөөт органик бодис, карбонатын органик, силикатын органик, сульфидын органик, липид, нүүрс ус, озонолиз
Үр дүн
1. Судалгаанд авсан 5 нуурын эмчилгээний шаврын ерөнхий үзүүлэлтийг тодорхойлж, Хотонт өндөр эрдэсжилттэй, Хар нуур, Зэгстэй, Хужиртын шавар бага эрдэсжилттэй сульфидны лаг шаврын ангилалд, Гурван нуур өндөр үнэслэгтэй (55%) сапропель шаврын ангилалд багтаж байгааг тогтоолоо.
2. Судлагдсан нууруудын шинж чанарыг өмнө судлагдсан ордуудынхтай нэгтгэн 10 гаруй ордын эмчилгээний шаврын органик бодисын судалгаанаас дүгнэхэд ДАФ- ын агуулга шаврын уусмал, шаврын органик уусгагчид уусдаг бодисын бүрэлдэхүүнд зонхилох байр эзэлж байгаа төдийгүй шаврын карбонат, кремнезем, силикат сульфидны эрдэстэй химийн холбоогоор холбогдсон болон тэдгээрт адсорбцлогдсон органик нэгдлүүдэд өндөр агуулгатай байгаа нь ДАФ байгалийн гаралтай байж болох юм гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэлээ.
3. Хар нуурын шаврын липидийн фракцын (0.373%) 21.2%-ийг ханасан нүүрсустөрөгч, 5.3%-ийг ханаагүй нүүрсустөрөгч, 8.7%-ийг алифатик карбон хүчлийн эфир, 6.4%- ийг диалкилфталат, 17.8%- ийг хүчилтөрөгч агуулсан бусад нэгдэлүүд, 26.2%- ийг стероид, 7.8%- ийг гетероатомт нэгдлүүд, 3.5%- ийг органик хүхэр эзлэж байгааг, чөлөөт нүүрусны фракцын (шаварт 0.041%) бүрэлдэхүүнд арабиноз-3.87%, рамноз-9.10%, фруктоз-6.22%, ксилоз-15.99%, манноз-11.51%, галактоз-13.80%, глюкоз-18.69%, глюкоуронийн хүчил-7.13%, галактуронийн хүчил-13.69% агуулагдаж буйг тогтоов.
4. Органик бодисын бүрэлдэхүүний хувьд Цахир уул, Бүрэнхааны ордын <<силикат>>-ны органик бодист нүүрсустөрөгчид 12.4-16.1%, алифатик карбон хүчил 5.7-6.5%, диалкилфталат 7.4-9.3%, хүчилтөрөгчит органик нэгдлүүд (спирт, альдегидь кетон г.м.) 39.8-41.6%, <<сульфид>>-ны органик нэгдлийн дотор 14.1-16.2% ханасан нүүрсустөрөгчид, 8.0-13.1% ханаагүй нүүрсустөрөгчид, 10.9-14.6% алифатик карбон хүчлийн нийлмэл эфирүүд, 7.7-25.0% диалкилфталатууд болон 27.3-29.7% хүчилтөрөгч агуулсан нэгдлүүд илэрсэн нь фосфоритын хүдэрт исэлдлийн нилээд төгсгөлийн шатанд тооцогдох органик карбон хүчил, тэдгээрийн нийлмэл эфирүүд харьцангуй бага харин спирт, альдегид, кетон зэрэг харьцангуй бага исэлдсэн бүтээгдэхүүн өндөр агуулгатай байгааг харуулж байна.
5. Тамсагбулаг, Зүүнбаянгийн ордуудын нефтийн нүүрсустөрөгчдийн найрлага, тэдгээрийн уламжлалуудын тархалтын байдлыг олборлож буй гүн, насжилт зэрэгтэй холбон тайлбарласан бөгөөд манай орны нефть нь далай тэнгисийн гаралтай органик бодисоос үүссэн байж болохыг тогтоов.
Тамсагбулаг, Зүүнбаянгийн ордын нефтийн найрлагын тунгалаг фракцын агууламж озонжуулалтын явцад төдийлөн нэмэгдэхгүй байгааг дурдсан ордуудын нефть парафины агуулга өндөртэйн улмаас, бусад эрдэмтэдийн судалгаанд авсан нефть-тэй харьцуулахад озонидын үйлчлэл дор хувиралд орох процесс төдийлөн эрчимтэй явагдахгүй байгаатай холбоотой гэж үзэв.
6. Тамсагбулагийн нефтийн мазутыг устөрөгч, шингэрүүлсэн хий, ацетилены орчинд механохимийн боловсруулалтанд оруулахад эх нефтьтэй харьцуулахад ялангуяа ацетилены орчинд явуулсан механохимийн боловсруулалтын үед ханаагүй нэгдэл болох ацетилен, устөрөгч ба шингэрүүлсэн хийтэй харьцуулахад, химийн урвалыг өдөөгчийн үүргийг илүү идэвхтэй гүйцэтгэж, мазутын өндөр молекулт нэгдлүүдийг задралд оруулж байгааг тогтоолоо.