Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Төлийн тэжээл боловсруулах замын үйл явцад эерэг нөлөөлөх нянгуудын молекул биологийн болон мал амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүйн судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар : 022

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2005-2007

Санхүүжилт: мян.төг

Түлхүүр үг : төл мал, бичил биетэн, шинжилгээ, Vibrio paraheamolyticus, Citrobacter freundii, E.coli, Enterobacter agglomerans

Үр дүн

1. Гэдэсний эмгэг төрүүлэгч нянгуудад сөрөг нөлөө үзүүлдэг шинжийг агуулсан сүүнхүчлийн нянгийн L.Reuteri LBO5 омгийн зүйлийг тогтоож, түүний өвөрмөц урвал өгч байв.
2. Биологийн идэвхээр нь сонгон шалгаруулсан P.Acidiropionici ЛХО-1 омог нь 1 мл-т 100 сая микробын агуулсан бөгөөд уг омгоор бэлтгэсэн нянгийн массыг мал эмнэлэг биологийн чиглэлээр ашиглах шийдлийн үндэслэл болон шинэ бүтээлийн материалын бүрдэлт гарав.
3. Эслэг задлагч идэвхтэй B.Succinogenes ЦЛО18, ЦЛО19, R.Albus ЦЛО24, ЦЛО25 омгуудын өвөрмөц праймер ашиглан PCR-ын урвал тавихад 175 bp бүхий өвөрмөц толбо өгч, целлюлолитик бэлдмэлд ашиглах эх материалын онолын үндэслэл гарсан бөгөөд шинэ бүтээлийн материалын бүрдэлт гарав.
4. Грамм тутамдаа 100 саяас доошгүй бактерийн эс агуулсан Лактобактерин бэлдмэлийн багасгасан тунг биж өвчтэй хурганд хэрэглэхэд 85%-иас доошгүй эдгэрүүлэх боломжтой.
5. Цагаанцавын цеолит нь төлөгний гүзээний салст бүрхүүл дэх протеаза эсгэгийн идвэхид эерэгээр нөлөөлж, хаврын улиралд сэвсний шингэн дэх шивтэрийн үүсэлтийг бууруулахын хамт пропионхүчлийн исэлтийг нэмэгдүүлэх боломжтой юм.
6. а/ Монгол малын мах, махан бүтээгдэхүүнд хүнсний гаралтай эмгэг төрүүлэгч нянгийн гол төлөөлөгч E.coli, Salmonella-ийн молукулын эпидемиологийн холбогдолыг махны үйлдвэрлэл, хадгалалтын дамжлага бүрээр судлан тогтоов.
б/ Мах, махан бүтээгдэхүүн түүнд хамаарагдах гадаад орчноос олдсон нянгийн хүрээнд оношлогооны ашигтай үүсгэгч (E.coli, Salmonella)-ийн цэвэр өсгөвөр гаргав.
в/ Мах боловсруулах үйлдвэрийн технологийн дамжлага дахь микробиологийн аюулын шалтгаан, шалгуур үзүүлэлтүүдийг тогтоов.
г/ Хүнсний халдвар, хордлого үүсгэгчийн гол төлөөлөгч E.coli, Salmonella-ийн хоруу чанарын генүүдийн тандан судалгааг явуулж, ПГУ-ын оношлогоог нэвтрүүлэв.
7. Монгол хонины маханд лизин, метонин, трифтофан хүчлүүд 5.2-50.7%-иар илүү байгаа нь энэ судалгаагаар батлагдлаа. Хонины махны тосны хүчлийн хэмжээ хөлдөөж хадгалахын өмнө 62.16%, хадгалалтын 6 дах сард 63.48 болж буурсан байна. Монгол ямааны маханд эссенциал тосны хүчлүүд болох линолын хүчил 2.88, линолений хүчил, ПГУ-ын оношлогоог нэвтрүүлэв.
8. - Мах боловсруулах үйлдвэрлэлийн тенологийн шат дамжлага бүрийн эгзэгтэй цэг, болзошгүй аюулын жагсаалт гаргав.
- Мах боловсруулах үйлдвэрт хэрэгжүүлэх НАССР системийн үндсэн шаардлага стандарт боловсруулсан.
- Мах боловсруулах үйлдвэрийн судалгаа гаргаж, үйлдвэрлэлийн зохистой дадал нөхцөл (GMP)-ийг бүрдүүлсэн загвар үйлдвэр бий болгосон.
- Мах боловсруулах үйлдвэрт хөтлөгдөх анхан шатны бүртгэл мэдээллийн маягтууд боловсруулсан.
9. Загасны шинэ махны бичил биетний ерөнхий тоо 1 гр-д 1000, загасны хуучин махны бичил биетний ерөнхий тоо 1 гр-д 1х105 ба түүнээс их болохыг тодорхойлов. Манай орны загасны маханд Vibrio paraheamolyticus, Citrobacter freundii, E.coli, Enterobacter agglomerans-аар бохирдож болохыг тогтоов. Импортоор орж ирж байгаа далайн гаралтай бүтээгдэхүүн болох хатаасан загасны 2 дээжинд Listeria monocytogenes-тэй төст зүйл илэрсэн. Иймд үүнийг цааш нь ялгаварлан оношлох шаардлагатай байна. Нутгийн загасны маханд Salmonella8 Staphylococc aureus, афлотоксин В1, В2, G1, G2, хар тугалга, кадьми, цайр, пестицидийн үлдэгдэл илрээгүй. Хөрсний нян судлалын шинжилгээгээр 1 гр-д агуулагдах нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их, Cl. Perfringens илэрч байгаа нь загасны мах гэмтэх нэг шалтгаан болж байна. Голын усанд Pseudomonas aeruginosa илэрч байгаа нь загасны махны гэмтэлд нөлөөлж болохыг тогтоов.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Мах, махан бүтээгдэхүүний магадлан шинжилгээний цомог. MNS..... /Төсөл/ 2007 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД