Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ургамлын нийлмэл нүүрс усны хими технологи



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар : 021

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2005-2007

Санхүүжилт: 44920800 мян.төг

Түлхүүр үг : моносахарид, полисахарид, гликозидийн холбоо, пектин, монометр бүрдэл, галактуроны хүчил

Үр дүн

1. Зэрлэг ургамлын газрын дээд хэсгээс натрийн шүлтийн концентрациас хамааруулан лигнин, гемицеллюлозыг хандлах горимыг тогтоож, цайруулахад хэрэглэх урвалжийг сонгох туршилт явуулж целлюлозоос дагалдах бодисыг зайлуулан натрийн шүлтийн концентраци, ургамлын модлог эдийн жижиглэлтийн хэмжээнээс хамааруулан целлюлозын гарц хамгийн их байх зохистой горимыг тогтоов.
2. Нөмрөгт Банздоо ургамлын газрын дээд хэсгийн хүчиллэг болон саармаг полисахаридыг тусгаарлан ялгаж, гликозидын холбооны байрлалыг тогтоов.
3. Хүчиллэг, саармаг полисахаридын дархлааны идэвхи хяналтынхтай харьцуулахад 1.8 дахин буюу 15мг/мл идэвхтэй болохыг тогтоов.
4. Хусны онгол мөөг (Чага), үхрийн нүдний навчны үнэрт нэгдлээр баяжуулсан зохицуулагч үйлдэлтэй цай, ундаа хийх жор технологи, пектинт ааруул, биогель түрхэцийн жор технологийг тус тус боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилт явуулан, техникийн баримт бичиг, тоног төхөөрөмжийг бүрдүүлэв.
5. Фосфат цардуулаар шингэн цавуу хийх туршилт явуулж, технологи, стандартын төсөл боловсрууллаа.
6. Хатаасан шар сүүнээс 5% лактозтой 6 кг бэлдмэл гарган авч биошим-пектиний шинэ бүтээгдэхүүн боловсруулах горим, чацарганы сиропыг чихрийн манжин, гишүүний пектинээр баяжуулсан бүтээгдэхүүн боловсруулах горимыг тус тус тогтоолоо.
7. Ээдмийн шар сүүг исэлдлийн хэмжээгээр (21%) сонгон авч хуурайшуулан 69%-ийн пектинтэй пектины полисахаридаар баяжуулсан уурагт бэлдмэл гарган авах туршилт шинжилгээг явуулав. Пектинээр баяжуулсан бүтээгдэхүүн 8% чийг, 11% уураг, 7% эрдэс бодис, 69% галактоз агуулсан уураг-пектины бэлдмэл болсныг шинжилгээний дүн харууллаа. Туршилт шинжилгээний үр дүнд тулгуурлан тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх жор, технологи боловсруулав.
8. Хаягдал гурилнаас гарган авсан цардуулыг фосфорын хүчлийн давсаар 100-1030С температурт фосфатжуулан наад чадвар сайтай бичгийн цавуу гарган авах туршилтыг хийв. Туршилтын үр дүнд цардуулыг цавуужих температурт боловсруулахдаа давсны хүчлийн сулавтар концентрацитай уусмалд хэсэгчилсэн гидролиз явуулах замаар наалдуулах чанарыг сайжруулах боломжтой ажиглагдав.
9. Цардуул фосфатын шингэн ба хуурай цавуу гарган авах туршилт явуулах технологи стандартын эхний хувилбарыг буй болгов.
10. Морины уруул, хамхуул, цахилдаг, шарилж зэрэг ургамлаас микроталст целлюлоз гарган авах туршилтыг явуулж уг ургамалд агуулагдах целлюлозын гарц уусах чанараас хамааран харилцан адилгүй байгааг илрүүлэв. Уусгагчид уусах чанар багатай ургамлаас микроталст целлюлоз гарган авах горимыг тогтоолоо. Үүний үр дүнд байгалийн зэрлэг хаягдал ургамлаас микроталст целлюлоз гарган авч хүнс, эмийн үйлдвэр, техникийн хэрэгцээнд ашиглах нөхцлийг бүрдүүлэв.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д.Банзрагч, Ч.Баасанжамц . Тосны химийн шинжилгээний аргууд. УБ он 2006 Дэлгэрэнгүй
2 Чимидцогзол. Монгол орны арвайн био химий, бүтээгдэхүүн боловсруулах технологи . УБ 2007 Дэлгэрэнгүй
3 Хан хөгшин хайрханы химич Эрдэмтэн А.Чимидцогзолын бүтээлийн дээжис. УБ 2007 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д.Банзрагч, Б.Оюун-Эрдэнэ “ Биошим-пектин бэлдмэл гарган авах” технологийн заавар он 2007 Дэлгэрэнгүй
2 Б.Оргилбаяр, А.Чимидцогзол, Л.Төмөрбат, Д.Отгонбаяр , “Фосфат цардуулын цавуу гарган авах” технологийн заавар он 2007 Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д.Банзрагч, Д.Намжилсүрэн , “Чага” цай, Монгол Улс Шинэ бүтээлийн патент №2705, УБ04.21. 2006 Дэлгэрэнгүй
2 Д.Банзрагч, Д.Намжилсүрэн , “Чага” ундаа, Монгол Улс Шинэ бүтээлийн патент №2704, УБ04.21. 2006 Дэлгэрэнгүй
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 А.Чимидцогзол, М.Одончимэг, Д.Отгонбаяр, Л.Мөнхгэрэл, Ч.Баасанжамц Пр Химическое исследования диких растений произрастаюших в североЗападной Монголии. Природные условия, история и культура западной Монголии и сопредельных регионов Тезисы докладов международной научной конференций т.1 г.Кызыл, Россия г , стр. 312-316 2005 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Н.Цэвэгсүрэн, Д.Банзрагч, Г.Чүнсриймятав, P.Proksch, П.Батхуяг “Biochemical composition and some phenolic constituents of the aerial parts of Saussurea salicifolia (L.)DC”, Annual scientific reports of institute chemistry and chemical technology of MAS, №6(32) p.10-14. 2005 Дэлгэрэнгүй
2 Д.Банзрагч, Ч.Баасанжамц, Г.Чүнсриймятав, Н.Цэвэгсүрэн, Ж.Ганбаатар “Бургасан навчит банздоо( Saussurea salicifolia(L.) DC) ургамлын газрын дээд хэсгийн химийн судалгаа ” , ШУА-ийн мэдээ№1. 2005 Дэлгэрэнгүй
3 М.Г.Воронков, Г.Долмаа, Ш.Цэрэнпил, О.Угтахбаяр, А.Чимидцогзол “Стимулирующее влияния микромолярных водных растворов силатранов и крезацина на прорастание семян ячменя”, Доклады Академии Наук том 404, №4, с.562-564. 2005 Дэлгэрэнгүй
4 Д.Банзрагч, О.Итгэлсүрэн, Н.Сайжаа, Ц.Одбаяр , “Яшилдуу чацарганы пектинжүүлсэн сиропны Хими-технологи”, ШУТИС, ЭШ-ний бүтээлийн эмхтгэл №3 (83), УБ он. 2006 Дэлгэрэнгүй
5 Д.Банзрагч, М.Байгалмаа , “Өндөр үхэр гонидны үндэснээс бүлэглэн ялгасан полисахаридын шинж чанар”, ШУТИС, ЭШ-ний бүтээлийн эмхтгэл №3 (83), УБ он. 2006 Дэлгэрэнгүй
6 D.Banzragch, B.Oyun-Erdene, N.Batbayar “Characterization of polysaccharides separated from the aerial parts Sassurea involucrate SCH.B”, National University of Mongolia, №6 (261), UB . 2006 Дэлгэрэнгүй
7 Д.Банзрагч, Б.Оюун-Эрдэнэ, Д.Отгонбаяр , “Бадааны үндэслэг, иш навчнаас ялгасан пектин бодисын шинж чанар”,Хан хөгшин Хайрханы химич эрдэмтэн А.Чимидцогзолын бүтээлийн дээжис, УБ он. 2007 Дэлгэрэнгүй
8 Д.Отгонбаяр, Б.Оюун-Эрдэнэ, Б.Оргилбаяр , “Азаргана ургамлын химийн судалгааны дүнгээс”, Хан хөгшин Хайрханы химич эрдэмтэн А.Чимидцогзолын бүтээлийн дээжис, УБ он. 2007 Дэлгэрэнгүй
9 Д.Банзрагч, Б.Оюун-Эрдэнэ, Д.Эрдэнэчимэг , “ Biochemical composition of the root of Ferula ferulaoeides”, Annual scientific reports of institute chemistry and chemical technology of MAS 2007 Дэлгэрэнгүй
10 Д.Банзрагч, З.Ариунаа “Далан хальсны үрийн тосны хүчлийн бүрдэл”, Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн бүтээл, № 27, он. 2007 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г.Чүнсриймятав, Д.Банзрагч, Н.Цэвэгсүрэн “Бургасан навчит банздоо (Saussurea salicifolia(L.)DC ургамлын химийн найрлага болон амин хүчлийн бүрэлдэхүүн” МУИС, ХФ, Органик химийн тэнхим, 2005 Дэлгэрэнгүй
2 Г.Чүнсриймятав, Д.Банзрагч, Ч.Баасанжамц, Н.Цэвэгсүрэн, П.Одонмажиг, Ж.Ганбаатар, Г.Даваасамбуу ,, “Бургасан навчит банздоо( Saussurea salicifolia(L.) DC) ургамлын газрын дээд хэсгийн химийн судалгааны дүнгээс”, ШУА, Хими, хими-технологийн хүрээлэн, ШУТИС, материалын технологийн сургуультай хамтарсан “Хими-” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал05.10 2005 Дэлгэрэнгүй
3 Д.Банзрагч, О.Итгэлсүрэн, Н.Сайжаа, Ц.Одбаяр , “Яшилдуу чацарганы пектинжүүлсэн сиропны Хими-технологи”, Хими, хими-технологийн хүрээлэн, ШУТИС, материалын технологийн сургуультай хамтарсан “Хими-” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, УБ 2006 он. 2005 Дэлгэрэнгүй
4 Д.Банзрагч, М.Байгалмаа , “Өндөр үхэр гонидны үндэснээс бүлэглэн ялгасан полисахаридын шинж чанар”, Хими, хими-технологийн хүрээлэн, ШУТИС, материалын технологийн сургуультай хамтарсан “Хими-” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, УБ 2006 он. 2005 Дэлгэрэнгүй
5 М.Одончимэг, Д.Отгонбаяр, А.Чимидцогзол ШУА, Хими, Хими-технологийн хүрээлэн “Анхилуун мухарцагаан (Polygonatum odoratum)-ы биохимийн судалгааны дүнгээс” ХХТХ-ийн эрдэм шинжилгээний бага хурал он 2006 Дэлгэрэнгүй
6 Б.Оюун-Эрдэнэ, Д.Банзрагч “ Залаархаг хаврага ургамлын биохмийн найрлага, биоидэвхт бэлдмэл”, Хүрэл тогоотын семинар-, УБ он. 2007 Дэлгэрэнгүй
7 Д.Банзрагч, Б.Оюун-Эрдэнэ, Д.Отгонбаяр , “Бадааны үндэслэг, иш навчнаас ялгасан пектин бодисын шинж чанар”,Хан хөгшин Хайрханы химич эрдэмтэн А.Чимидцогзолын эрдэм судлалын ажлын ойн хурал, УБ он. 2007 Дэлгэрэнгүй
8 Д.Отгонбаяр, Б.Оюун-Эрдэнэ, Б.Оргилбаяр , “Азаргана ургамлын химийн судалгааны дүнгээс”, Хан хөгшин Хайрханы химич эрдэмтэн А.Чимидцогзолын эрдэм судлалын ажлын ойн хурал, УБ он. 2007 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД