Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 22320400 мян.төг
Түлхүүр үг : гидро эрдэс, бальнологи, халуун ус, хүйтэн рашаан, субминераль, рашаан төст ус, макрохими, микроэлемент, өрөмдлөгийн цооног, шингэн фаз
Үр дүн
1. Тайлангийн хугацаанд халуун рашааны 9, хүйтэн рашааны 11, эрдэст нуурын 8, халуун уур хийн 1 орд газарт судалгаа шинжилгээг явуулав.
2. Улаан Уулын өрөмдмөл рашаан худаг, Увс аймгийн Буцалдаг булагт анх удаа, Хүйтэн рашаанд 50, Их Онон, Салбарт, Хөнжил, Тарс рашаануудад 30 жилийн дараа шинжилгээ хийж химийн найрлага, анги төрлийг нь шинэчлэн тогтоож зарим рашааны ашиглалтын чиглэлийг тодорхойлов.
3. Хангайн бүс нутагт орших Цэнхэр, Шивэртийн халуун усны орд газрууд Цэцэрлэг хотыг дулааны эх үүсвэрээр хангаж чадахуйц эрчим хүчний потенциалтай болохыг урьдчилан тодорхойлов.
4. Утаат Минчүүрийн халуун уур хийн орд газарт хийгдсэн анхны өрөмдлөгөөр 600С температуртай хар өнгийн шаварлаг эрдэс илэрсэн нь уг ордыг түшиглэн аялал жуулчлал болон сувиллын бааз бий болох хэтийн төлөвийг харуулж байна.
5. Судлагдсан 3 орд газрын рашаан усны нөөц баялгийг хамгаалах, ашиглах талаар зөвлөмж бичиж холбогдох байгууллагад нь шилжүүлэв.
6. Улаанбаатарын рашааныг нэмэлт боловсруулалттайгаар савлахтехнологийн зааврыг бичиж боловсруулсан нь ийм төрлийн рашааныг савлаж хэрэглэх технологийн үндэс болно.
7. Судалгааны дүнгээр 1 докторын (Ph.D) зэрэг хамгаалж, монографи 1, эрдэм шинжилгээний өгүүлэл 7, зөвлөмж 3-ийг бичиж, эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл 4 хэлэлцүүлсэн байна. 1 монографийг хэвлэлд бэлтгэсэн.