Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9136657
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 53365300 мян.төг
Түлхүүр үг : геморфологи, ландшафт, ус зүй, уур амьсгал
Үр дүн
1. Уулс хоорондын болон уулс дотоодын хөндийн хажуу нь налуу, ёроол нь урсгал усаар зөөгдсөн хурдсаар дүүргэгдсэн байдаг явдал энд тохиолдох хөндийн үндсэн шинж болохыг тогтоов.
2. Голуудын сав нутгагт тархсан хотгор гүдгэр нь гарал үүсэл, морфологи байдлаараа тектоник-элэгдлийн, идэгдэл-элэгдлийн, элэгдэл-хуримтлалын, хуримтлалын гэсэн 4 үндсэн хэв шинжид хамрагдах 19 дэд хэв шинжид, инженер-геоморфологийн нөхцлийн хувьд 12 хэв шинж ялгардаг болохыг тогтоов.
3. Ашигт малтмалын нөөц ихтэй, үүнийг дагалдаад голын гольдрол, татам, дэнж, хөндий, уулын хажуу зэрэг хотгор гүдгэрийн элементүүд өөрчлөгдөж бүрмөсөн алга болж оронд нь олон арван метрийн урт, өндөртэй шороон далан, овоолго, татам дагуу ухсан нүх, эгц мөргөцөг зэрэг хотгор гүдгэрийн сөрөг хэлбэрүүд үүсч гадаргын тогтоцыг өөрчилж байна. Энэ үйл явц нь гадаргыг бартаажуулах, цаашид аж ахуйн бусад салбаруудад (тухайлбал мал аж ахуй, газар тариалан, зам тээвэр г.м.) ашиглах боломжгүй болгож байгааг илрүүлэв.
4. Ажигласан үерийн хамгийн их өнгөрөлт Хараа гол дээр 722 м3/сек, Ерөө 1290 м3/сек, Туул 1580 м3/сек тус тус хүрнэ. Xэнтий нуруунaaс эx aвсaн Туул, Ерөө гoлуудын хувьд хур бoрooны ус 40-70 xувьд xүрэх ба хавар-зуны урсац жилийн урсацын 80 гаруй хувийг эзэлж байгааг тогтоолоо.
5. Туул, Хараа, Ерөө болон тэдгээрийн цутгал голуудын усны горим, усны чанар ихээхэн өөрчлөлтөнд орж ус бохирдож байгаагийн шалтгааныг тогтоолоо.
6. Туул, Хараа, Ерөө голуудын савд уулын тайгын ландшафт харьцангуй том талбайд тархсан болохыг тогтоолоо.
7. Ландшафтын гаднын нөлөөлөлд өртөх байдал нь ландшафтуудын хэв шинжээ дагаад өөр өөр байдгийг тогтоон ангилав.
8. Хараа, Ерөө голуудын сав бэлчээрийн талбай багатай учраас голуудын хөндий, адаг орчмоор бэлчээрийн даац хэтрэх хандлагатай, цаашид малын тоо толгойг нэмэгдүүлэхгүй байх, өндөр ашиг шимтэй фермерийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай болохыг, Туул голын сав бэлчээрийн талбай харьцангуй ихтэй тул үүнийг дагалдаад олон тооны мал сүрэг төвлөрдөг тул бэлчээрийн нь даац хэтэрч, улмаар ургамал бүрхэвч алдралд орохын зэрэгцээ хөрсний элэгдэл эвдрэл ч үүссэн цаашид малын тоог хязгаарлах, бөөгнөрлийг багасгах шаардлагатай болохыг тус тус тогтоолоо.
9. Ландшафт ашиглалтын өнөөгийн төлөв байдалд үнэлгээ өгч ландшафт-нутаг дэвсгэрийг зохистой ашиглах 8 бүсүүдийг ялган тогтоосон болно.