Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 0001
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 58615200 мян.төг
Түлхүүр үг : одон орон, од эрхэс, радар, бага гараг, зурхай судлал
Үр дүн
1. Дэлхийн эргэлтийн хурдын өөрчлөлт, Дэлхийн туйлын байрлалыг 2001-2005 оны байдлаар тооцоолж гаргасан.
2. Улаанбаатарын Одон орон судлах оргилын Цагийн албанд ажигласан оддын цэх мандлын каталоги гаргасан.
3. Монгол орны царцдасын шилжилтийн хурдны оронг GPS геодезийн аргаар тодорхойлсон.
4. Сансрын Синтетик Антеннт Радар Интерферометрийн аргаар газар хөдлөлөөс үүдэлтэй гадаргын шилжилт хэмжих боломжийн судалгааны дүнг гаргасан.
5. GPS техникийн аргаар ионосфер дэх чөлөөт электроны агууламжийг тодорхойлсон.
6. GPS өгөгдлийн мэдээллийн сан байгуулав.
7. Тоон загварчлалын үр дүнд бага гарагийн үзэгдэх төвийн шилжилт нь түүний фазын өнцөг, хэлбэр, гадаргын гэрэл ойлтын хуулиас хамаарах хамаарлыг тогтоов.
8. Бага гарагууд одоогийн тэнхлэгийн байрлал, эргэлтийн чиглэл, хэлбэрээ гол төлөв мөргөлдөөний явцад олж авсан гэсэн дүгнэлтийг хийлээ.
9. Монгол улсын нутаг дээрх 500 метрээс дээш диаметр бүхий цагираг бүтцүүдийн мэдээллийн сан байгуулав.
10. Солирын бөмбөгдөлтийн тогооны геологи-палеонтологийн дээжүүдийг авав.
11. Жил бүрийн (2006, 2007, 2008 онууд) цаг тооны бичгүүдийг гаргав.