Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 42785500 мян.төг
Түлхүүр үг : периметр, регистр, таймер, микропроцессор, компаратор
Үр дүн
1. АТ89С2051 микроконтроллерын ажиллагааг тестлэх туршилтын тренер платыг зохиож угсарсан.
2.ALEPH-250 туяаны детектор ашигласан дохиоллын системийн цаццр хүлээн авуур хоорондоо 250 м хүртэл зайд байрлах бөгөөд хоорондоо нүдэнд үл үзэгдэх инфра улаан 0.8 мм- ийн 3 зэргэд туяа дамжуулж, хүлээн авах зарчимд үндэслэдэг. Цаццур хүлээн авуурын хооронд хараалах тусгай дуран байх бөгөөд гар аргаар тохируулахад хүндрэлтэй байдаг тул түүнийг тохируулахад электрон тестлэгч ашиглах нь тохиромжтой байдаг.Үүний тулд ADC 0809 аналог-тоон хувиргуур ашиглантестлэгч зохиомжилж ашигласан.
3. Дохиоллын тасралтаас ирэх мэдээллийг компъютерт хуулж боловсруулахын тулд АТ89С2051 микроконтроллерт RS232 стандартын цуваа түгээгүүрт холбох схем боловсруулсан.
4.Дохиоллын системийг хянахын тулд электрон цаг, гүйдэг самбарын схемийг зохиомжилж пультэнд ашигласан болно.
5. Хэмжилтийн үр дүнг компъютер дээр боловсруулах системийн программ хангамжийг Visual Basic 8 программыг дээр хийж гүйцэтгэсэн.
6. Тоног төхөөрөмжийг хянах, удирдах, автоматжуулах зорилгоор програмчлалд тулгуурласан микропроцессороор ATMEL фирмийн микроконтроллерыг сонгон авч түүний програмлагдах орчин түүний ASSAMBLER ийг судалсан.
7.Микроконтроллерын програмчлалаараа гүйцэтгэх үүргийг хянах зорилготойгоор АТ89С51,АТ89С52 тренерийн плат зохиомжилж угсарсан.
8.12В,5В ийн хамт моторуудыг микроконтроллерын программчлалд тулгуурлан тренер дээр турших замаар ажиллуулсан.