Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9070001020
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 0.0 мян.төг
Түлхүүр үг : фосфатын холбогч бодис, баяжмал,
Үр дүн
1. Хөвсгөлийн Бүрэнхаан болон Завханы фосфоритын физик, химийн судалгааг явуулж, фосфоритыг баяжуулах, фосфоритын хүчил гаргах, бусад бүтээгдэхүүн гаргах судалгааг явууллаа.
2. Завханы фосфоритыг термохимийн аргаар баяжуулж болохыг тогтоосон нь чухал үр дүнтэй боллоо гэж үзэж байна. Завханы фосфоритоос фосфорын хүчил гаргах технологийн горим нь Бүрэнхааны фосфоритынхоос ялгаатай болох нь туршлагаар нотлогдлоо.
3. Бүрэнхааны, Завханы фосфоритыг фосфорын хүчлээр /хандлалтын/ задлах кинетик судалгааг явуулж фосфатын бүтээгдэхүүн, суперфосфат гаргах технологийн горимыг тогтооллоо.
4. Түүнчлэн фосфат агуулсан зарим бодисын синтезийг явуулж, фосфатын холбогч бодисууд гаргах технологийн горимыг тогтоолоо.
5. Завханы фосфоритыг механик идэвхжүүлэлтэнд оруулахад явагдах төрөл бүрийн физик, химийн процессын судалгааг явуулж үр дүнг практикт ашиглах боломжийг туршин тогтооллоо.