Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар : 025
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 19211100 мян.төг
Түлхүүр үг : тархсан тооцоолол, параллель тооцоолол, кластер
Үр дүн
1. Одоо бид АLICE ажиллагаанд оролцох зорилгоор LINUX системтэй РС дээр aliroot математик хангамж, цаашилбал ГРИД систем тавих нөхцлийг хангаж байна. Үүнээс гадна DESYсудалгааны төвийн Н1 хамтын ажиллагаанд оролцож, мөргөлдөгч протон нейтрон болон хувирах процессын загварчлалыг "ДЕЗИ ГРИД" систем ашиглан 10 сая
гаруп тохиолдлоор боловсруулалт хийж байна
2.40 ГэВ энергийн мужид π+С ба π+р харилцан үйлчлэлүүдэд -280, 350, 600, 725 и 860 МэВ/с2 масс бүхий ∞0-мезонууд туршлагаар анх удаа
илрүүлсэн бөгөөд π+С үйлчлэлийн хувьд а(350)=1047±154 µб гэсэн хөндлөн огтлолтой харин π+р үйлчлэлийнх а(350)=80±9 µб, а(860)=19±4 µб, хөндлөн огтлолд харгалзаж байна. Ялангуяа цөм-цөмийн үйлчлэлд 280 ба 580 МэВ/с2 хөнгөн сигма мезонууд бапгальд оршин байх чухал Оросын эрдэмтэн М.К.Волковын онол батлагдаж байна.
3. Мөн энэ энергийн мужид нейтроны сарнилын оройд п+ мезон солилцсон нөхцөл (30 дахь хуудасанд буй зураг 3-ыг хар) нь харимхай бус µб, харилцан үйлчлэлд хөнгөн а(280) ба а(580) мезонууд ажиглагдах боломжийг бүрдүүлж байгааг батлав. Энэ ажил бидний ДЕЗИ төвд гүйцэтгэх судалгааны ажлын үндэслэл, арга зүй болов. Тэргүулэх бөөмсийг урьдчилан ялгаж, мэдснээр харилцан уплчлэлийн эхний шатанд чухам ямар бөөмс (Померон, мезон, барион г.м.) солилцсоныг тодруулаад, онолын загваруудтай харьцуулахад хялбар болж байгаад гол ач холбогдол нь агууллагдаж байна.