Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1700322
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 21000000 мян.төг
Түлхүүр үг : ландшафт, ландшафтын ангилал, ландшафтын зураг, ландшафтын мужлал
Үр дүн
1. Ландшафтын зарчмыг баримтлан Монгол орны геоструктурын онцлог, морфоструктурын шинж, уур амьсгалын байдал, байгалийн бүс, бүслүүрийн тархалт зэрэг их мужийг ялган тогтоох шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан ландшафт-газарзүйн шинэ мужлал үйлдлээ.
2. Монгол орны ландшафтын зураг зохиоход шаардагдах материал бүрдүүлэн зураг зохиох эх суурь бэлтгэн сэдэвчилсэн зургуудыг ашиглан Монгол орны ландшафтын зургийн эхийг бэлтгэв.
3. Энэ хугацаанд Монгол Алтайн нуруу, Хангайн нуруу, Говийн хэсэгт бие даасан экспедици зохион байгуулж судалгаанд хамрагдсан нутгийн ландшафтын онцлог, төлөв байдлын талаар холбогдох материал бүрдүүлэв.
4. Монгол орны ландшафтын шинэ ангилал боловсруулж улмаар ландшафтын хэвшинжийн түвшинд тодорхойлолт өгч уг судалгаанд тулгуурлан ландшафт-газарзүйн 4 шатлалт мужлалын схем боловсруулсан.