Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 045
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2007
Санхүүжилт: 12.263.82 мян.төг
Түлхүүр үг : тэгшигэл биш, шийд,
Үр дүн
1. Ky Fan ба Меrсеr-ийн тэнцэтгэл бишийн урвалтаар, Stolarsky-ийн тэнцэтгэл бишийн өргөтгөлийг баталсан.
2. G/В флаг цогцын 3-н цэгийн Громов Виттены инвариантыг тооцоолох аргыг оруулав. Мөн тооцоо хийх компьютерын алгоритмыг өгсөн болно. Бүхэл тоон програмчлалын бодлого бодоход Гробнерын суурь ашиглан хэрхэн бодох тухай асуудлыг судалсан.
3. Рационал тоон олонлогтой гомеоморф дэд олонлог агуулдаггүй боловч уламжлагддаг Бэр огторгуй болдоггүй эрс Шокегийн регуляр топологий
огторгуй оршихыг баталсан. Энэ үр дүнг тоологдом хайрцган топологитой үржвэр огторгуй байгуулах замаар баталсан.
4. Хугацааны хувьд үетэй потенциал бүхий Шредингерийн тэгшитгэлийн үетэй шийдтэй байх нөхцлийг судалж, тухайлбал 1 хэмжээст b-хэлбэрийн потенциал бүхий хялбар моделын хувьд үетэй шийд байж болхгүй болохыг үзүүллээ.
5. Power bounded буюу зэрэг нь зааглагдсан операторуудын чанарын судалгаа, түүний дотор Крейсын нөхцөл, Риттын нөхцлүүд нь зэрэг нь зааглагдсан байх нөхцөлтэй хэрхэн уялдах талаар авч үзсэн болно. Мөн Вольтерын операторын хувьд дээрх нөхцлүүдийн судалгааг хийж тодорхой үр дүн гаргасан.