Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 0041
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2008
Санхүүжилт: 129160.8 мян.төг
Түлхүүр үг : ургамалжилт, хөдлөл зүй, бүс, бүслүүр, ургац, бэлчээр, зураг
Үр дүн
1. Түмэнцогт сумын ургамалжлын ангилааг экологи - морфологийн зарчимаар үйлдэж, ургамалжлын 2 хэвшинж, 4 дэд хэвшинж, 10 бүлэг хэвшил, 33 хэвшил, 73 бүлэг эвшлийг ялгав. Тус сумын нутагт тархах хээрийн голлох бүлгэмдлүүдийг өндөршлийн түвшингээр ялгаж үзвэл: Түнгэт , Том хялганат , Хялганат (Stipa grandis, S.krylovii, S.sibirica), Крыловийн хялганат, Хазаар өвст, Байгаль хялганат, Лени ботуульт гэсэн ерөнхий зүй тогтолтой байгааг тогтоов.
2. Түмэнцогт сумын ургамалжлын ангилааг үндэслэн, 46 таниур бүхий 1:200000 хэмжээст ургамалжлын зургийг үйлдэж, өмнө үйлдсэн тус сумын ижил хэмжээтэй ургамалжлын зурагтай /Волкова,1988/ харьцуулахад ургамалжлын тархалтын ерөнхий зүй тогтол өөрчлөгдөөгүй хэдий ч уулын хээр нь хуурай хээрээр солигдох, бэлчээрийн үндсэн ургамлуудын арви буурч, талхлагдлын элементүүдийн эзлэх хувь нэмэгдэх, ургамал нөмрөг хуурайссан зэрэг өөрчлөлтүүд ажиглагдав. Сүүлийн үеийн жил дараалсан ган, бэлчээрийн талхлагдлын улмаас нутгийн зүүн-өмнөд хэсгээр өргөн тархалттай байсан дөрвөн үетэнт /Poa attenuata, Stipa krylovii, Cleistogenes squarrosa, Koeleria cristata/ хээр нь их ашиглагдсан крыловийн хялганат хээрээр солигдсон байгааг тогтоов.
3. Амьтны идсэн фитомасс (P)-ын хэмжээг тодорхойлох P = (F x K*)x 100 / (100 – D) x Т x 0,8** томьёог боловсруулсны дүнд Дорнод Монголын хээрийн 1 км 2 бэлчээрт 30 хүртэлх толгой нягтшилтайгаар мал-амьтан байршихад жилд хуурай жингээр 140 кг/га аргал-хоргол ялгаруулдаг бөгөөд үүний 90 кг/га –г адууны хомоол, 20-40 кг/га-г цагаан зээрийн хоргол бүрдүүлдэг болохыг тогтоов.
4. Дорнодын хээрийн бэлчээрийн мониторингийн судалгааны дүнд тодорхой зарим бүс нутгийн бэлчээрийн ургамалжилд төлөв байдлын үнэлгээ өгч, өөрчлөгдсөн байдлыг үндэслэн бэлчээрт ашиглагдсан байдлын зэргийг тогтоож, бага, дунд, их ашиглагдсан, талхлагдсан гэсэн 4 үе шатыг ялгаж, бага ашиглагдсан алаг өвс-хялганат, алаг өвс-үетэнт, үетэн-хазаар өвст талхлагдсан үмхий шарилжит /Artemisia Adamsii/ бүлгэмдэл болон өөрчлөгдсөн зүй тогтлыг илрүүлэв.
5. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ургамалжил нь ойн, хайлаасан төгөл, сөөгөн ширэнгэ, хээрийн, нугын, намгийн гэсэн 6 хэвшинж, 9 дэд хэвшинж, 10 хэвшил, 16 эвшлээс, Цагаантолгой сумын ургамалжил нь ой, хээр, нуга, сөөгөн шигэнгэ гэсэн 4 хэвшинж, 8 дэд хэвшинж, 13 хэвшил, 19 эвшлээс тус тус бүрддэг болохыг судлан тогтоов.
6. Их Нартын Байгалийн нөөц газар 42 овгийн 122 төрөлд хамаарах 211 зүйл гуурст дээд ургамал, 3 овогт хамаарах 4 зүйл доод ургамал бүртгэгдсэн бөгөөд энэ тойрогт анх дуаа Grimmiaceae Arnot. овгийн Jaffueliobryum Ther. төрлийн Jaffueliobryum latifolium Ther./ Өргөн навчит жаффюлиобриум гэсэн зүйл хөвд тэмдэглэгдэв.