Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9136509
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2005-2008
Санхүүжилт: 766925 мян.төг
Түлхүүр үг : Хөвсгөл нуур, эртний уур амьсгалын өөрчлөлт, литологи, минералоги, өрмийн цөмрөг, хурдас хуримтлал
Үр дүн
1. Хөвсгөл нуурын сав газрын хурдас хуримтлалд шууд нөлөө үзүүлдэг 3 мужийг (баруун өмнөд хэсгийн карбонат муж, баруун-хойд, хойд хэсгийн занар-боржингийн муж, зүүн хэсгийн боржин-базальтын муж) ялгасаны зэрэгцээ эдгээр мужууд нь тэдгээрт агуулагдах химийн элементийн эвшилээрээ хоорондоо эрс ялгаатай болохыг тогтоолоо.
2. Хөвсгөл нуурын хурдсаас авсан урт богино цөмрөгүүдийн олон зуун дээжинд уур амьсгалаас хамааралтай элементүүдийг IСР-М5 багажаар тодорхойлох шинжилгээний хурдавчилсан арга аргачлалыг боловсруулсан.
3. Хөвсгөл нуурын хурдсын судалгаанд хамрагдсан цөмрөгүүдийн литологийн тогтоцод илрэх хурдсын бүрэлдэхүүний давтамжит өөрчлөлт нь Дэлхийн орбитын хэмжигдэхүүнүүдийн хувьслаас шалтгаалан явагдаж байсан уур амьсгалын глобаль өөрчлөлтэй шууд хамааралтай болохыг тогтоов.
4. Сэдэв хэрэгжих хугацаанд судалгаанд хамрагдсан 10 гаруй богино цөмрөгийн дээжинд тодорхойлогдсон цацраг идэвхит С14-ийн үнэмлэхүй нас болон КDР-01, НDР-04 өрмийн урт цөмрөгүүдэд хийгдсэн эртний соронзон орны өгөгдөлд үндэслэн Хөвсгөл нуурын хурдас хуримтлалын насны загварыг боловсруулснаас гадна хамрах хугацаа нь 1 сая гаруй жил болохыг тогтоов.
5. Хурдсын литологийн судалгааны дүнд үндэслэн 480-450 мян.жилийн өмнө Хөвсгөл нуурын усны төвшин одоогийнхоос 200 гаруй м-ээр, хожуу плейстоцены үед буюу 14 орчим мян.жилийн өмнө 100 гаруй м-ээр тус тус бага, нуурын хэмжээ тухайн цаг үеүдэд харьцангуй жижиг байсан болохыг тогтоолоо.
6. Хөвсгөл нуурын хурдсын НЮР-04 цөмрөгийн хэмжээнд хурдас хуримтлалын тайван бус нөхцөлд үүссэн турбидитийн 49 үеийг илрүүлсэнээр 820 орчим мянган жилийн өмнө Хөвсгөлийн рифтийн бүсэд тектоникийн идэвхшил өндөр байсан тухай таамаглал дэвшүүлэх боломжийг бүрдүүлэв.
7. Хөвсгөл нуурын хурдсын остракод ба түүний изотопи-геохимийн судалгаагаар 818О -ийн өндөр утга нь хурдсын сульфатын өндөр утгатай, харин бага утга нь мөн багатай өөрөөр хэлбэл хүнд изотопын агуулга ба сульфатын давс нь шулуун хамааралтай байгаа зүй тогтолыг илрүүлэн улмаар остракодын тоо хэмжээ, тэдгээрийн зүйлийн өөрчлөлт зэргээр Хөвсгөл нуурын усны найрлага хэрхэн өөрчлөгдөж байсныг тодорхойлох боломжтойг баталсан.
8. Хөвсгөл нуурын хурдсын олон талт шинжилгээний дүнд үндэслэн эртний уур амьсгал, байгаль орчны өөрчлөлтийн литологи, геохими, петрохими, органик геохимийн итгэмжлэгдсэн өгөгдлүүдийг тодорхойлсоноос гадна хурдсанд агуулагдах остракод, цахиур замаг, үр тоосны судалгааг явуулж эртний уур амьсгал байгаль орчны өөрчлөлтийн шим гаралт индикаторуудыг тус тус тодруулсан.
9. Хөвсгөл нуурын өрмийн цөмрөгүүдийн литологид тодорхойлогдсон эртний уур амьсгал, байгаль орчны итгэмжлэгдсэн өгөгдлүүдэд үндэслэн Умарт Монголын хэмжээнд сүүлийн 1 сая жилийн хугацаанд Тэнгисийн изотопийн 29 шаталбартай дүйх уур амьсгал, байгаль орчны томоохон өөрчлөлтүүдийг илрүүллээ.