Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 014
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2007-2009
Санхүүжилт: 2.4 мян.төг
Түлхүүр үг : алмас, астропаип, геобүтэц, орд, илхэл, цорго, солир,
Үр дүн
1. Астропаип 4 төрөл зүйлийн бүтцийг харьцуулан судалснаар импакт цохилтын нөлөөнд 1-10 км-ийн голчтой, 100-500 метрийн гүнтэй, цагариган бүтэцтэй, гол хэсэгтээ төвийн өргөгдлөл үүсгэсэн, эрдэс чулуулаг нь палингенезийн дахин хайлалтаар өөрчлөгдөн хувирсан зэрэг онцлог төрх шинжийг магадлан илрүүлж 100 гаруй зураг, бүдүүвч, шинжилгээний дүн, таблицаар дамжуулан илэрхийлэв. Энэ нь зөвхөн бидний судалгаагаар нотлогдсон солирын гаралтай геобүтцүүд болно. Үүгээр Дэлхийн байгалийн шинжлэх ухаанд "астропаип" гэсэн шинэ утга санаатай нэр томъ¸о дэвшүүлснийг эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн.
2. Агьт Хангай, Хүрээ Мандал, Баян Хүрээ, Цэнхэр астропаип бүтцээс кимберлитийн шинж төрхтэй алмаас эрдэс анх олдсон билээ. Түүнийг Дэлхийн Гуравдагч орнуудын ШУА(ТҮА)-ийн газраас байгалийн шинжлэх ухаанд оруулсан "шинэ төрлийн кимберлитийн цорго" бүхий астропаип геобүтэц хэмээн шинжлэх ухааны нээлтээр мэдээллээ.
3. Сэлэнгэ мөрний хөвөөнд байрлагч неогены настай Тээлийн дэнжийн сэвсгэр чулуулгаас алмаас, солирын гаралтай шинэ эрдэс бодис олдсон явдал манай орны нутагт иймэрхүү насны залуу хурдас чулуулгийг судлах нь цаашид алмаасын орд, илрэлийг лавшруулан нээх боломжтой гэсэн анхны ойлголтыг үүгээр дэвшүүлэн тавьлаа.