Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9070001027
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2007-2009
Санхүүжилт: 15.9 мян.төг
Түлхүүр үг : нефть, фракц, азотот нэгдэл, тиолын хүхэр, микроэлемент, гетероатом
Үр дүн
1. ТБ-XIX-10, ТБ-XIX-272, ЗБ-ТЕ27-5 цооногуудын нефтийн атмосфер-вакум нэрлэгийн дүнд Зүүнбаянгийн нефть хүнд үлдэгдлийн (11-18%) агуулгаар Тамсагбулагийн нефтиэс (42-43%) 3 дахин их байгааг тогтоов.
2. Xүнд үлдэгдлийг SARA аргаар асфальтен, давирхай, ароматик, тосны төрлөөр ялгасан дүнд ЗБ-ийн нефтийн хүнд үлдэгдэл тосны агуулга их, ароматикийн агуулгаар хамгийн бага, ТБ 19-10 цооногийн нефтийн хүнд үлдэгдэл ДАБ-ын агуулга хамгийн өндөртэй болохыг тогтоов. Энэ нь ТБ, ЗБ-гийн нефтийг боловсруулах үед зайлшгүй анхаарах хүчин зүйл мөн.
3. Монголын нефть дэх хүчилтөрөгчит нэгдлийн судалгааг анх удаа хийж гүйцэтгэв. ТБ XIX-10 нефтийн давирхайд хүчиллэг хүчилтөрөгчийн агуулга харьцангуй бага (0.128%) карбонилын болон эфирийн хүчилтөрөгчийн агуулга нилээд өндөр (харгалзан 6.823%, 5.991%) хэмжээтэй агуулагдаж байгааг тогтоолоо.
4. Тамсагбулаг, Зүүнбаянгийн ордын нефтийн ароматик шинжийн үзүүлэлтийг НУТ-ны спектроскопийн (ароматик шинжийн үзүүлэлт–1610 см-1, алканы шинжийн үзүүлэлт–725 см-1 мужийн хэлбэлзлийн зурвасын талбайн харьцаа) аргаар судалсан дүнд үндэслэн Тамсагбулагийн ордын нефть парафины, Зүүнбаянгийн ордын нефть парафин-нафтений төрөлд хамаарагдахыг тодорхойлов.
5. Монголын нефтийг ICP-OES аргаар судалж металл, металлбиш 23 микроэлементийг олж тодорхойлов.
6.Тодорхойлогдсон микроэлементүүдийн хувьд бүх цооног дээр адил зүй тогтол ажиглагдаж байв.
7. Тамсагбулагийн XlX талбайн 12, 13, 25-50, 272-р цооногуудын газрын тосны ванади, никелийн хэмжээг ИХПОЭС-ийн аргаар судалж, Тамсагбулагийн ордын нефть мезозойн болон палейзойн үеийн насжилттай болохыг тогтоов ( V:Ni харьцаа нь 0.41-0.75 байх тул).
8. Тамсагбулагийн XIX талбайн 21-р цооногоос авсан нефтийн 200-2500C, 300-3500C-ийн фракцийн хүхэрт нэгдлийг судалж меркаптаны хүхэр 200-2500С-ийн фракцад, 300-3500С-ийн фракцад байгааг тогтоов.