Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2010-2012
Санхүүжилт: 300,000.0 мян.төг
Түлхүүр үг : Хүнд металл, хартугалга, хүнцэл, хром, тиокарбамат, биосорбци, тэг валенттай төмөр
Үр дүн
• Гүний усны дээжний хими болон биохимийн үзүүлэлтүүд нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан агуулгаас хэтрээгүй байна. Гэвч хүнд металлын агуулгыг авч үзвэл ялангуяа уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй хөгжсөн нутгуудад хартугалга болон хүнцэлийн агуулга, тухайлбал Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай аймагуудад 1.1-5.0 дахин их, хартугалгын агуулга Архангай, Өмнөговь, Говь-Алтай аймагуудад 1.1-10.7 дахин их байна.
• Улаанбаатар хот орчмын ус, хөрсний хими болон хүнд металлын шинжилгээний дүнгээс харахад ундын усны Б, В станцуудын хими болон хүнд металлын үзүүлэлт А худагийнхаас өндөр гарсан байна. Хүнд металлуудаас хартугалга, хүнцэлийн агуулга өндөр байгаа нь тус худгийн орчим дахь хөрсний бохирдлоос гүний усанд орж бохирдуулж байгаа гэж үзсэн.
1. Уусмалаас Pb(II)-ыг сүрэлний биомассаар рН 5, биосорбентийн жин 1.5 г/л уусмалын концентраци 40 мг/л үед 120 минут биосорбцлоход уусмал дахь Pb(II)-ын 90.55%-ыг шингээж байлаа. Сүрлэнд –O-H, -С-О, -N-H холбоо агуулагдаж байгааг НУТ спектрометрийн аргаар тодорхойллоо. Органик биш бүрэлдэхүүн хэсгийн агуулгыг тодорхойлоход СaO-5.07%, MgO-4.06%, K2O-22.48% агуулагдаж байгааг тогтоосон ба эдгээр нь хүнд металлын ионтой ион солилцлын процесст оролцох боломжтой гэж үзлээ.
2. Арьс шир боловсруулах үйлдвэр болон хаягдал ус цэвэрлэх байгууламжид орж байгаа хром агуулсан хаягдал усыг тэг валенттай төмрөөр цэвэрлэхэд “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хувьд 90.42%, “Белон” ХХК-ийн хаягдал усан дахь нийт хромын агуулга 91.03% буурсан байна. Үүнээс харахад хромын бохирдолттой усыг тэг валенттай төмөрөөр ангижруулан тунадасжуулах аргаар цэвэрлэж төв цэвэрлэх байгууламж уруу ордог үйлдвэрийн хаягдал усны хортой чанарыг бууруулж улмаар ундны усны эх үүсвэрийг хамгаалах боломжтой байна.
3. Уул уурхайн олборлолтын явцад хүрээлэн буй орчинд чөлөөдөгдөж хөдөлгөөнд орж байгаа хүнцэлийн бохирдолыг байгалийн түүхий эд болох цеолитыг ашиглан зайлуулах туршилтаас хатуу шингэний харьцаа 1:10 гэсэн харьцаагаар холин ширхэглэлтээс нь хамааруулан үзэхэд 0.15 мм буюу 150 мкм ширхэглэгтэй цеолитыг ашиглан As(III)-ын агуулгыг 83.55% бууруулж болохыг тогтоолоо.