Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2010-2012
Санхүүжилт: 177600.00 мян.төг
Түлхүүр үг : Бэлчээр, бүтэц, бүрэлдэхүүн, бүрхэц, хагд, хоосон орон зай, ургац
Үр дүн
Ойт хээрийн бүсэнд орших Уянга, Зүүнбаянулаан сумын бэлчээр зүйлийн бүрэлдэхүүнээр баялаг 1м2 талбайд 10-14 зүйл ургамал ургаж 55.4 -57.0 %-ийн бүрхэц үүсгэдэг. Хашиж хамгаалсан талбайн хагдны индекс задгайнхаас 4.5-5 дахин нэмэгдэж бүтэц сэргэх хандлагатай.
Говийн сумуудын бэлчээр зүйлийн бүрэлдэхүүнээр ядмаг 1м2 талбайд дээрхээс 2 дахин цөөн ургамал бүртгэгдэж, бүрхэц нь 4-5 дахин багасаж халцгай газар 80.8-86.8 % -д хүрч гандуу жилүүүдэд улам бүр тэлэх хандлагатай байна.
Уулын хээрийн бэлчээрийн биологийн ургац нь 5-9-8.5 ц/га хүрэх бөгөөд бэлчээрийг 3 жил хүртэл малын хөлөөс чөлөөлөхөд ургац нь 2 дахин нэмэгдэж байна.
Харин цөлөрхөг хээрийн бэлчээрийн ургац 0.4-3.9 ц/га-д хэлбэлзэж байна.
Хээрийн бэлчээрийн мониторингийн талбайд 1м2 талбайд 5-9 зүйл ургамал ургаж 31.6-52.6 % бүрхэц үүсгэнэ. Харин зүны турш байнга ашигладаг бэлчээрийн ургамлын бүрхэц нь 11.8-29.8 % болж багасаж байна. Зуны эхээр байнга шахам хуурай байдгаас Хазаар өвс, Даагансүүл, Ерхөг зэрэг тэжээлийн ургамлууд навчаа хумиж чийгийн алдагдлыг багасгах , өсөлт хөгжилтээ түр зогсоох үзэгдэл судалгааны жилүүдэд ажиглагдаж ба бэлчээрийн биологийн ургац 2.4-8.1 ц/га-д хэлбэлзэнэ.
Хээрийн бүсийн зүүн урд сэжүүр - Уулбаян, , Түвшинширээ, Алтанширээ, Дэлгэрэхийн нутгаар тундасны хэмжээ Төв хэсгийнхээс бага байв. Мониторингийн талбай дотор 1м2 талбайд дунджаар 5- 7 зүйл ургаж 28.0-54.4% -ийн бүрхэц үүсгэж байв. . Хашаалсан талбайд хагд өвсний хуримтлагдаж Stipa Кrylovii, Cleistogenes squarrosa сэргэж нэг наст үетнээс Буднуур 15-20 %-ийн бүрхэц үүсгэнэ.. Бэлчээрийн ургац 0.8-3.3 ц/га-д хэлбэлзэнэ. Цөлөрхөг хээрт 2012 онд тундас ахиу Өргөн, Баяндэлгэр сумын бэлчээрийн хөрс 20 см-ийн гүнд 9-15 %, 12 см-ийн гүнд 19-23 %-ийн чийгтэй байсан бол өнгөрсөн жилүүдэд энэ хугацаанд хөрс 1-2%, зарим газраар 2-4 % чийгтэй байсан. н юм. Иймэрхүү байдал бусад сумын бэлчээрийн мониторингийн талбайд ажиглагдсан болно. Цаг уурын нөхцөлтэй уялдан бэлчээрийг цогцлогч олон наст ургамлуудын арив, бүрхэц багасч нэг наст ургамлууд түрж үүсмэл эвшил үүсгэн үлэмж талбайд тархах процеес судалгааны жилүүдэд ажиглагдлаа.
Мониторингийн талбайн 1 м2 дэвсэгт 3-9 зүйл ургамал ургаж 17-45 %-ийн бүрхэц үүсгэж байгаач бүрхцийн тэн хагасыг нь нэг наст Лууль эзэлж байв. Ийм бэлчээрт тэжээлийн чанар талаас үнэлгээ өгвөл хамгийн “муу” үнэлгээ авах юм. Нэг наст үет ургамлаас Буднуур /Eragrostis minor/ 8.0-15.0- % бүрхэцтэй ургаж унаган ургамлуудыг түрж үүсмэл эвшил бий болгох нь энэ нутагт нилээд түгээмэл байдаг. Цөлөрхөг хээрийн бэлчээрийг малын хөлөөс чөлөөлж амраахад хагд өвний хуримтлал бий болж бэлчээрийн биологийн ургац 2.2-3.3 ц/га-д хэлбэлзэнэ. Гантай жилүүдэд ургац 30 % хүртэл бага байдаг. Бэлчээрийн зуны ургацын 15- 40 хүртэл хувийг нэг наст ургамлууд бүрдүүлдэг нь тэжээл, тэжээллэгийн талаас анхаарах асуудал юм.
Бэлчээрийн ургамлжилын өөрчлөлт. Бэлчээрийн ургамалжилд ашиглах арга, технологиийн зэрэгцээ цаг уур илүүц нөлөөлж бүхэл бүтэн бүс нутаг хамарсан өөрчлөлт ургамлан нөмрөгт гарч өнөөдөр үргэлжлэн явагдаж байна. Бид эдгээр өөрчлөлтийн мөн чанар, чиглэл, хамрах хүрээ, тархах хурдны талаар судалгаа хийж зохих үр дүнд хүрээд байна. Ургамалжилын өөрчлөлтийн чиглэл, хэв маяг, цөөрөгч, түрэгч, олшрогч ургамлын фитодэвсгэр баруун, төв, зүүн бүс нутаг харилцан өөр байна. Зүүн бүсд Буднуурын синуз төв ба баруун хагасд Лууль(Chenopodium sp), Хамхуулын (Salsola sp) синуз орон зайн тархаж нэг наст үүсмэл бүлгэмдэлийн төрхийг агуулж байна