Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 9,000.0 мян.төг
Түлхүүр үг : Динамик оновчлол, экологи-эдийн засаг, дээд боловролын чансаа
Үр дүн
1. Эдийн засгийн чиглэлийн сургуулиудад суралцаж буй оюутнуудын математик сургалтын чанарын түвшин, үр өгөөжийг дээшлүүлэх процессыг удирдах параметр бүхий зохимжтой удирдлагын бодлогын нэгэн динамик загварыг шинээр томъёолон тавьж бодох алгоритмыг нь боловсруулав
2.Сургалтын төлөвлөгөөнд байгаа ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх болон тэдгээрийн сонгон суралцах гэсэн үндсэн 6 бүлэг хичээлүүдийн хооронд хуваарилагдах багц цагуудын тоог оновчтой тогтооход чиглэгдсэн бүхэл тоон программчлалын нэгэн статик загварыг шинээр томъёолж тавив
3.Аливаа боловсролын байгууллага өөрийнхөө чадамж бололцоонд тулгуурлан дээд зэрэглэлийн боловсролын байгууллагад аль болох ойртож дөхөх тэр үйл ажиллагаандаа үнэлгээ өгч чадах математик загварыг боловсруулж бодолтыг нь хийв
4.Аливаа дээд боловсролын байгууллагын сургалтын чанарыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг шинээр боловсруулав
5.Дээр томъёолсон загварын үр дүнг үндэслэж дээд боловсролын байгууллагад зэрэглэл тогтоох нэгэн схемийг шинээр томъёолж өгөв
6.Амьдрах чадварын онолыг үндэслэж дээд боловсролын чанарыг дээшлүүлэх бодлогын математик томъёоллыг өгч, түүнийг бодох зарим арга, хандлагуудыг тодорхойлов
7.Бэлчээрийн малын тоо толгойг зохицуулах стохастик ба магадлалын дискрет загваруудыг боловсруулав
8.Ан агнуурын сонгомол загварыг ашиглан Буйр нуурын зарим загасны, тухайлбал, булуу цагаан, цурхай, морин загаснуудын статистик өгөгдлүүдийг ашиглан тухайн загаснуудыг 100 жилийн дотор ямар хугацаанд, ямар эрчмээр агнавал хамгийн их ашиг олох вэ? гэдгийг загас бүр дээр тооцож гаргав
9.Экстремаль эрэмбийн статистикийн онолыг үндэслэж гаргасан цаг уурын Тахилт станцын 2008-2011 оны температурын өөрчлөлтийн прогнозоор Улаанбаатар хотын температур жилд дундачаар 0.3С0-аар өсч байгаа нь тогтоогдов.
10.Арилжааны банкны зээлийн эрсдлийн сангийн хэмжээ, зээлийн эх үүсвэр гэсэн хоёр үзүүлэлтийн цаашдын чиг хандлагыг тогтоож, улмаар зээлийн бодлогыг зөв зохистой явуулахад чиглэсэн системийн динамик загварыг шинээр байгуулж уг загварынхаа тоон туршилтыг хийж гүйцэтгэв.