Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 038
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 61,449.9 мян.төг
Түлхүүр үг : Геоморфологи, ландшафт, гадны нөлөөлөлд өртөх байдал, ландшафтын ашиглалт, өөрчлөлт, зохистой бүсчлэл
Үр дүн
1. Байдраг, Түй, Таац, Онги голуудын сав нутгийн ландшафтын бүтэц, байгалийн нөөцийн ашиглалтаас ландшафтад гарч буй өөрчлөлтүүд, тэдгээрийн зүй тогтол, нөлөөлж буй хүчин зүйлүүдүүдийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг (1.0 хх) боловсруулсан.
2.Байдраг, Түй, Онги голуудын сав нутгийн ландшафтын хэв шинж, геоморфологи, инженер-геоморфологи,Түйн голын сав нутгийн гадаргыг өөрчлөгч орчин үеийн үйл явц, өндөршил, гадаргын хэвгий, хэрчигдлийн шигүү, гадаргын бартаажилт, ландшафтын гадны нөлөөлөлд өртөх байдал, усзүйн сүлжээний нягтшил, нутаг дэвсгэрийн өнөөгийн ашиглалт, газрын бүрхэвч- 1989, газрын бүрхэвч-2009, ландшафт-нутаг дэвсгэр-экологийн зохистой бүсчлэлийн 14 цуврал зургууд (М1:200 000, М1:500 000) зохиогдсон.
3.Хангайн өмнөх голуудын сав нутгийн байгаль, эдийн засгийн холбогдолтой газарзүйн мэдээллийн сан (тоон болон зурган) 20Gb бүрдсэн.
4.”Байдраг, Түй, Онги голуудын сав нутгийн ландшафтын даац, багтаамжид тулгуурласан ландшафт-нутаг дэвсгэрийн төлөвлөлт, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, сэргээн сайжруулах” зөвлөмж (3.0хх) боловсруулсан.
5.Сэдэвт ажлын үр дүнг тусгасан “Хангайн өмнөх голуудын сав нутгийг зохистой ашиглах газарзүйн үндэслэл” эрдэм шинжилгээний тайлан нэгдсэн тайлан (20.2 хх ) бичигдсэн.
6.Судалгааны ажлын үр дүнгүүдээс эрдэм шинжилгээний 19 өгүүлэл бичиж хэвлүүлснээс 8 өгүүлэл гадаадад хэвлэгдсэн, эрдэм шинжилгээний бага хурлуудад 26 илтгэл тавьж хэлэлцүүлснээс 7 илтгэл гадаадад тавигдсан байна.