Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ойт хээрийн экогеосистемийн урт хугацааны мониторинг



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2008-2010

Санхүүжилт: 18,000.0 мян.төг

Түлхүүр үг : Ойт-хээр, экосистем, Тэрэлж, хөрс, цэвдэг, уур амьсгал, агаарын нүррсхүчлийн хий

Үр дүн

Ойт-хээрийн экосистемийн байгаль, цаг уурын төлөв байдал, өөрчлөлтийн талаарх удаан хугацааны мониторинг судалгааг Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын сав, Налайх орчмын нутгийн жишээн явуулсан. Судалгаа явуулсан нутгийн газрын гадарга, геоморофологи, геологи, хөрс, ургамал, ой, цэвдэг, уур амьсгал зэрэг байгалийн үндсэн нөөцийн шинж чанар, үзүүлэлтүүдийг хээрийн судалгаа болон автомат станцын мэдээний үндсэн дээр тодорхойлж, Тэрэлж голын ай савын хэмжээнд геоморфологи, газрын бүрхэвч, хөрс, ойн дунд масштабын зургуудыг зохиолоо. Тэрэлж голын эх Даваат, Налайхын Олондовт орчим суурин судалгааны станцыг Японы Цукубагийн Орчин судлалын хүрээлэнгийн тусламжтай байгууллаа. Цаг уурын автомат станц нь уур амьсгал, хөрсний чийг, температур, цэвдэг, голын усны түвшин зэрэг 40 гаруй үзүүлэлтийг 30 минутын зайтай автоматаар хэмжиж байна. Одоогийн байдлаар Даваатын судалгааны станц Хэнтийн уулархаг нутгийн хамгийн өндөрлөгт байрласан бөгөөд уур амьсгал, хөрс, цэвдэгийн өөрчлөлтийг хянаж байх чухал мэдээллийн эх үүсвэр болно. Мөн Налайх Олондовтын станц дээр агаарын СО2, Н2О хэмжээг автоматаар хэмжиж байна.
Даваат орчим жилийн дундаж агаарын температур 2008-2010 онуудад -3,6-5,7o C орчим, жилийн хур тундасны нийлбэр 178-366 мм байна. Даваатын хээрийн станц урд хажуугийн бэлд цэвдгийн гэсэлтийн гүн 2,8 метр, ойн бэлд гэсэлтийн гүн 2,5 метр байна. Даваатын амны цасны химийн найрлагыг Улаанбаатар хотын цасны найрлагатай харьцуулахад тоосжилт 117, эрдэсжилт 23, хүхэрийн иэсл 38 дахин бага байна. УБ хотын орчны бохирдлыг судлахад Тэрэлжийн эх Даваат орчмын экологийн төлөв байдлыг харьцуулах суурь үзүүлэлт болгон ашиглах боломжтой.
Даваатын орчмын шинэсэн ойн 1 га талбайд 1 жилд 25 кг, холимог ойд 33 кг хүртэл шилмүүс, навч унаж байна. Шинэсэн модны гол ишний тойргийн өсөлт 1 жилд 0,4-1,0 см байна.
Хээр ба ойн хөрсний чийгийн горим огцом ялгаатай байна. Хээрий хөрсний чийгийн өөрчлөлт 0-50 см-ийн гүнд эрчимтэй байх бөгөөд 2008 оны 7-р сард 1 метр хүртэл гүнд нэвт норсон. Ойн хөрсний чийг 0-80 см хүртэл гүнд тогтмол өөрчлөлттэй байна. Хээрийн хөрсний 0-50 см-ийн гүн дэх чийгийн агууламж зуны улиралд (5-аас 9-р сар) дунджаар 17,2-24,5 % (VWC), ойн хөрсний 0-50 см-ийн гүн дэх чийгийн агууламж зуны улиралд (5-аас 9-р сар) дунджаар 36,8-45,5 % (VWC) байна. Хээрийн хөрс 10 –р сарын дундаас 4-р сарын дунд хүртэл жилдээ 176-199 хоног хөлдүү байна.
Налайх-Олондовт станцын 2008 онын 8-р сараас 2010 оныг дуустал хэмжилтийн мэдээгээр агаар дах СО2-ын дундаж агууламж 337,4 ppm байна. Агаарын нүүрсхүчлийн хий (CO2) зуны улиралд 300-320 ppm байхад өвлийн улиралд 380-440 ppm буюу зунаас илүү өндөр байна. 2008 оноос 2010 оныг дуустал хугацааны агаар дах усны уурны дундаж агууламж 3,01 г/м3 байна. Агаарын усны уур (Н2O) өвлийн улиралд 0,1-2,2 г/м3 байснаа зуны улиралд хур бороотой холбоотой огцом ихсэж 3,6-9,7 г/м3 болж байна.
Ойт-хээрийн экологийн мониторинг судалгаа нь зөвхөн эхлэлийн шатандаа байгаа бөгөөд цаашдаа олон жилийн байгаль орчны өөрчлөлтийг хянахад чухал ач холбогдолтой юм.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Очирбат Батхишиг Тэрэлж голын ай савын ойн зураг 2009 Дэлгэрэнгүй
2 Очирбат Батхишиг Тэрэлж голын ай савын газрын бүрхэвчийнй зураг 2009 Дэлгэрэнгүй
3 Очирбат Батхишиг Тэрэлж голын ай савын хөрсний зураг. Масштаб 2010 Дэлгэрэнгүй
4 Очирбат Батхишиг Тэрэлж голын ай савын геоморофологийн зураг 2010 Дэлгэрэнгүй
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 S. Iderjavkhlan, O. Batkhishig Digital Soil Mapping in the watershed 2008 Дэлгэрэнгүй
2 D.Dorjgotov, O.Batkhishig Environmental pollution situation of Ulaanbaatar city of Mongolia 2009 Дэлгэрэнгүй
3 O.Batkhishig, B.Burmaa, N.Nyamsambuu The soil erosion of Mongolia using fallout radionuclide methods 2010 Дэлгэрэнгүй
4 O. Batkhishig Soil properties change of Mongolian steppe region Joint Russian-Mongolian Complex Biological Expedition 2010 Дэлгэрэнгүй
5 B. Ochirbat, L. Zhen, Y.Lv, Y.J. Wei, X L. Liu, J Q. Chen, Z J. Yao, F. Li Comparing patterns of ecosystem service consumption and perceptions of range management between ethnic herders in Mongolia and Inner Mongolia 2010 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д. Даваадорж, О.Батхишиг Туул голын Хужирбулангийн татмын хөрсний чийгийн горимын судалгааны дүнгээс 2007 Дэлгэрэнгүй
2 О.Батхишиг Монгол орны ус-намгархаг газрын хөрс, экологийн өөрчлөлт 2008 Дэлгэрэнгүй
3 О.Батхишиг Туул голын хөндийн хөрсний шинж чанарын өөрчлөлт 2008 Дэлгэрэнгүй
4 О.Батхишиг Улаанбаатар хотын хөрсний бохирдол 2009 Дэлгэрэнгүй
5 О.Батхишиг, Н.Нямсамбуу, Х.Золжаргал Ундны усны төвийн эх үүсвэр орчмын газрын хөрсний бохирдол 2010 Дэлгэрэнгүй
6 Ц.Болормаа, Г.Бямбаа, Б.Энхбаяр Улаанбаатар хотын агаарын чанарын судалгаа-Агаарын тоосжилт болон цасны судалгааны үр дүнгээс 2011 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 O. Batkhishig, B. Burmaa, N. Nyamsambuu, N. Enhbat, B. Nyamdavaa, D. Davaadorj Result of soil erosion study using fallout radionuclides, in steppe region of Mongolia 2008 Дэлгэрэнгүй
2 O. Batkhishig Environment change and Soil Degradation in Mongolia 2008 Дэлгэрэнгүй
3 D.Dorjgotov , O Batkhishig, S.Enkh-Amgalan , N.E. Kosheleva, P.D. Gunin, S.N. Baja Results of eco-geochemical study in the Ulaanbaatar city 2008 Дэлгэрэнгүй
4 Q Wang , T. Wu, M Watanabe, Q Xiao, O. Batkhishig, J. Liu Early detection of the global warming impact on permafrost in East Asia 2009 Дэлгэрэнгүй
5 O. Batkhishig The Soil-Geochemistry of forest-steppe ecosystem of Mongolia in case of Teshig area 2011 Дэлгэрэнгүй
6 D. Dorjgotov, O. Batkhishig Environmental Evolution of Mongolia 2011 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Очирбат Батхишиг Улаанбаатар хотын төвийн замын ойролцоох хөрсний бохирдол 2008 Дэлгэрэнгүй
2 Б. Энхбаяр, Г. Бямбаа, Ц. Болормаа Тариалангийн хөрсний эвдрэл ба шим тэжээлийн доройтлын судалгаа 2009 Дэлгэрэнгүй
3 Ц. Болормаа, Г. Бямбаа, Б. Энхбаяр “Улаанбаатар, Дархан хотуудын агаарын чанарын судалгаа” (Агаарын тоосжилт болон цасны бохирдлын үр дүнгээс) 2011 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД