Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Өвчин тээгч шувуудын нүүдлийн зам, тархац



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар : 013

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2008-2010

Санхүүжилт: 45,447.0 мян.төг

Түлхүүр үг : Шувуу, нүүдэл, өвчин, тархац, томуу, бөгж

Үр дүн

1. Монгол оронд шувууны томуу (А хэвшлийн вируст өвчин), орнитози, малын шүлхий, боом, цэцэг болон гелиментоз зэрэг халдварт өвчнүүдийг дамжуулан зөөвөрлөх, түүнд эмзэг 90 гаруй зүйл шувуу байгааг тогтоосон ба эдгээр шувууд тоо толгойн хувьд бусад шувуудаас олон буюу нийт шувуудын 70-86 хувийг эзэлж байгаа нь шувуугаар дамжин элдэв халдварт өвчин халдварлах өндөр магадлалтайг харуулав.
2. Сансарын дамжуулагч, өнгөт хүзүүвч, бөгж, далавчны тэмдэг зүүсэн 20 орчим зүйлийн шувуудын нүүдлийн мэдээллийн боловсруулалтаас харахад монголд өндөглөн зусдаг шувууд Зүүн өмнөд Азийн Япон (цэн тогоруу), Солонгос (гангар хун, цэн тогоруу, хошуу галуу, мөнгөлөг цахлай, нөмрөг тас), Хятадын төв (хонин тоодог, идлэг шонхор) болон өмнөд хэсгүүд (гангар хун, цэн тогоруу, хошуу галуу, буурал галуу, зээрд нугас, зэрлэг нугас, хондон ангир), Тайланд (нөмрөг тас), Бирм (хар өрөвтас, хээрийн галуу), Энэтхэг (хээрийн галуу, өвөгт тогоруу) бүр Африк (амарын шонхор), Австрали (шартүрүү элсэг), Шинэ Зеландад (хурган цууцал) очиж өвөлжихдөө хичнээн км замыг хэдэн өдөр туулдаг, замаараа хаагуур хаагуур дайрч явдаг чиглэл, хөдөлгөөнийг тогтоосноор зүйл шувуу бүр тодорхой нэгэн замналын дагууд нүүдэллэдэг ба монгол орныг дэлхийн шувууны нүүдлийн 4 том зам дайрч өндөрдөг болохыг дахин баталлаа.
3. Монголд өндөр хоруу чанарын шувууны томуу 2005 онд Эрхэл нууранд, 2006 онд Хунт, Эрхэл нууранд, 2009 онд Дойтын цагаан, Дөрөө цагаан нууранд, 2010 онд Ганга нууранд илэрсэн ба эдгээр бүх нууранд гангар хун өвдөж үхсэн бол хээрийн галуу, хондон ангир, алаг шунгаач зэрэг шувууд Эрхэл, Дөрөө цагаан нууруудад өвчлөн үхсэн юм. Иймээс эдгээр шувуудын дэлхийн тархалт, байршил, нүүдлийн замнал, монгол доторхи шилжилт хөдөлгөөнийг судлан үзэхэд эхний 3 тохиолдол Хятадын Чанхай нуураар дайрч ирдэг хээрийн галуугаар дамжин халдварлаж байсан Ганга нуурт гарсан тохиолдол Зүүн өмнөд Азиас тархсан гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Эдгээр шувуудын нүүдэл, замналыг нарийвчлан мэдсэнээр манай орны аль аль нууранд хэдийд шувууны томуу дэгдэж болох талаар урьдчилан мэдээлэх, сэргийлэх, ховор шувуудыг хамгаалах, улс оронд болон олон улсын хэмжээнд нэгдсэн арга менежментийг авч явуулах нөхцөл бүрдсэн ба энэ талын тайлан, мэдээлэл, зөвлөмжүүдийг ХААХҮЯ, ОБЕГ, БОАЖЯ зэрэг холбогдох газруудад хүргүүлсэн болно.
4. Монголоос илэрсэн өндөр хоруу чанартай шувууны томууны вирусын (H5N1) гений нуклеотидын дараалал, филогенетик судалгааны дүнгээс (Sakoda,Y., et al, 2010, H.-M.Kang et al, 2010, Y.Li et al, 2011) харахад 2005, 2006 онд Эрхэл, Хунт нууранд өвчилсөн хээрийн галуу, гангар хун, алаг шунгаач, 2005 онд ОХУ-ын Новосибиркид, 2006 онд Увс нууранд өвдсөн отгот шунгуураас илэрсэн вирусүүд Хятадын Шанхай нууранд 2005 оны хавар үхсэн хээрийн галуу, бортолгой цахлайгаас илэрсэн вирустэй удам төрлийн хувьд ойролцоо байжээ. Харин 2009 онд Дойтын цагаан нуур, Дөрөө цагаан нууранд өвдсөн хээрийн галуу, гангар хун, алаг шунгаач, хондон ангир, 2009 онд ОХУ-ын Тувад өвдсөн отгот шунгуур, буурал галуу, 2010 онд Ганга нууранд өвдсөн гангар хун зэрэг шувуунаас илэрсэн томуугийн вирусын (H5N1) гений нуклеотидын дараалал, филогенетик хоорондоо болон 2007, 2008 онд Хонг-Конг-т өвдсөн ногоовор зашин, ойн сараас илэрсэн вирустэй ихээхэн төстэй, харин 2005, 2006 онд илэрч байсан вирусээс нилээд ялгаатай болох нь тогтоогдсон. Энэ судалгааны дүнгээс харахад шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, байршлыг улам нарийвчлан судлах шаардлагатай болохыг харуулж байна.
5. Шувуу судлалын лабораторийн 4 ажилтан 2008-2010 онд ном, гарын авлага 15, үүнээс 2 ном англи, 1 ном солонгос хэлээр давхар орчуулагдан нийтлэгдсэн, эрдэм шинжилгээний өгүүлэл 37-г гадаад (20), дотоодын (17) эрдэм шинжилгээний бүтээлүүдэд нийтлүүлсэн, 4 ном, 5 өгүүлэл хэвлэлд бэлтгэсэн, Олон улс, улс орны чанартай эрдэм шинжилгээний хурлуудад гадаадад 17, дотоодод 22 илтгэл тавьж хэлэлцүүлж, 2 доктор, 5 магистр, 5 баклаварын ажил удирдаж, 3 доктор, 2 магистрийн ажилд албан ёсны шүүмж бичиж, МУИС, МУБИС, Хан уул дээд сургуулиудад 110 цагийн хичээл зааж, Монгол орны шувуу судлал, хамгаалал, нүүдэл, ашиглалтын талаар 7 удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож, сонин сэтгүүлд 10 орчим нийтлэл, ярилцлага гаргасан байна.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ш.Болдбаатар Монгол орны шувууны фото лавлах 125 зүйл шувууг таних гарын авлага ном 2008 Дэлгэрэнгүй
2 Н. Цэвээнмядаг Амьтан ургамал, тэдгээрийн эд эрхтэнийг таних гарын авлага 2008 Дэлгэрэнгүй
3 Б Нямбаяр , Н. Цэвээнмядаг Монгол дахь Шувуудад чухал газруудын лавлах: Байгаль хамгаалалын түшиц нутгууд 2009 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ш.Болдбаатар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2008 Дэлгэрэнгүй
2 Н. Цэвээнмядаг Ан амьтныг шинжлэх ухааны зориулалтаар тэмдэглэх журам 2008 Дэлгэрэнгүй
3 Ш. Болдбаатар Монгол орны ан амьтны ба ан агнуурын хуулийг шинэчилэн боловсруулах 2008 Дэлгэрэнгүй
4 Н. Цэвээнмядаг , Ш. Болдбаатар Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний арга зүй ба үнэлгээ 2010 Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 T Natsagdorj , M Fuller , N.Batbayar , M McGrady , T.Katzner , M.Ghasabyan , A Gavashelishvili, J de la Puente , J.Elorriaga , Th Vasilakis D, G Skartsi, A. Mantziou, N. Antoniou, Poulakakis Population structure, diversity and phylogeography in the near threatened Eurasian Black Vulture Aegypius monachus (Falconiformes; Accipitridae) in Europe: insights from microsatellite and mtDNA variation. Accepted. 2008 Дэлгэрэнгүй
2 R. P. Reading, D. Kenny, N. Tseveenmyadag, B.Nyambayar, W.K. Paek Migration and movement patterns of cinereous vultures in Mongolia 2008 Дэлгэрэнгүй
3 B.Nyambayar 5th ARRCN meeting was held in Tam Dao National Park in Vietnam, short communication. 2008 Дэлгэрэнгүй
4 B. Nyambayar, M. Etheridge, P. Gankhuyag, A.Dixon , S. Gombobaatar Development of the artificial nest project in Mongolia 2008 Дэлгэрэнгүй
5 N. Batbayar, T. Purevsuren, M.J Willis, J. Azua, D.Kenny , R. P. Reading Dispersal of Eurasian Black Vulture (Aegypius monachus) fledglings from the Ikh Nart Nature Reserve, Mongolia. 2008 Дэлгэрэнгүй
6 Scott H. Newman, Samuel A Iverson, John Y. Takekawa, Martin Gilbert, Diann J. Prosser, B.Nyambayar , N.Tseveenmyadag , David C. Douglas Migration of Whooper Swans and Outbreaks of Highly Pathogenic Avian Influenza H5N1 Virus in Eastern Asia. 2009 Дэлгэрэнгүй
7 Lusy A. Hawkes, Graham R. Scott, William K. Milsom, Peter B. Frappell, Patrick J. Butler, Charles M. Bishop, N.Tseveenmyadag , John Y. Takekawa, Shane R. Heath, David C. Douglas, William M. Perry, Salim Javed, Scott H. Newman, Rajendra N. Suwal, Asad R. Rahmani, Binod C. Choudhury, Diann J. Prosser, Martin Wilkelski , Lusy A. Hawkes, Baoping Yan, Yuansheng Hou, B.Nyambayar Geographic variation in Bar-headed Geese Anser indicus: connectivity of wintering areas and breeding grounds across a broad front. 2009 Дэлгэрэнгүй
8 N.Tseveenmyadag , J.Tamir , T JChingel The Birds of Darkhadyn Khotgor 2009 Дэлгэрэнгүй
9 N.Tseveenmyadag , J Tamir , Ts Dorjiev , V.M. Dashanimaev The results of the study of Darkhad Khotgor Birds and Mammals. 2009 Дэлгэрэнгүй
10 Ш. Болдбаатар Взаимодействие птиц с линиями электропередач и связи в Монголии 2009 Дэлгэрэнгүй
11 Ш. Болдбаатар Дневных хищных птиц и сов в зоопарках и питомниках 2009 Дэлгэрэнгүй
12 Ш. Болдбаатар Хищные птицы Монголии и проблема их охраны 2009 Дэлгэрэнгүй
13 Ш. Болдбаатар Влияние коммерческой деятельности на численность и состояние популяции балобана (F.cherrug) в Монголии и проблемы его охраны 2009 Дэлгэрэнгүй
14 Н.Д Поярков , Ш.Болдбаатар , Б.М Звонов , С.А Букреев , М.Н Дементьев Материалы по гусеобразным Северо-Западной и Центральной Монголии 2009 Дэлгэрэнгүй
15 Г. Майнжаргал “Some peculiarities on distribution, habitat, biology and ecology of Crested Lark (Galerida cristata L 1758) in Mongolia” 2009 Дэлгэрэнгүй
16 Г. Майнжаргал “Breeding biology and its effected farcors of some species of birds Alaudidae family” 2009 Дэлгэрэнгүй
17 L. Bourouiba , Wu. Jianhong , S. Newman , J. Takekawa , T. Natsagdorj , N. Barbayar , C.M. Bishop , L.A. Hawkes , P.J. Butler , M. Wikelski Spatial dynamics of bar-headed geese migration in the context of H5N1. 2010 Дэлгэрэнгүй
18 Б.М. Звонов , Ш. Болдбаатар , С.А. Букреев К изучению орнитофауны Монголии 2010 Дэлгэрэнгүй
19 M. Stubbe , A. Stubbe , N. Batsajchan , S. Gombobaatar , T. Stenzel , H. von Wehrden , Sh. Boldbaatar , B. Nyambayar , D. Sumjaa , R. Samjaa , N. Ceveenmjadag , A. Bold Brutareale und Brutbiologie der Greifvogelarten der Mongolei (Grid mapping and breeding of raptors in Mongolia) 2010 Дэлгэрэнгүй
20 Ш. Болдбаатар Совы Монголии 2010 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ш. Болдбаатар Хустайн БЦГ-ын шувууны судалгааны зарим баримтуудыг нэгтгэсэн дүн 2008 Дэлгэрэнгүй
2 Ш. Болдбаатар Редкие виды птиц бассейна реки Селенги и охрана их местообитаний 2008 Дэлгэрэнгүй
3 Ш. Болдбаатар Айраг нуур ба орчим нутгийн шувууны тойм 2008 Дэлгэрэнгүй
4 Ш. Болдбаатар Богдхан уулын экосистемийн шувуу,нөлөөлөх хүчин зүйл 2008 Дэлгэрэнгүй
5 Г. Майнжаргал “Монгол орны шоорон эвэртболжморын (Eremophila alpestris L 1758) тархац, байршил ба морфологийн зарим онцлог 2008 Дэлгэрэнгүй
6 Н. Цэвээнмядаг Онон голын савын нутгийн шувуу, түүний хамгаалал 2008 Дэлгэрэнгүй
7 Б. Нямбаяр, Н. Батсайхан, С. Амарсайхан Дундад Халхын хээрийн үлийн цагаан оготны (Microtus brandti Radde, 1861) популяцийн экологийн судалгаанд 2008 Дэлгэрэнгүй
8 Ц. Эрдэнэ-Очир , Д. Батчулуун , С. Сугар , Х. Бодьсайхан , Ш. Цэрэндорж , Ө. Гэрэлмаа , Э. Базаррагчаа , Б. Дашзэвэг , Н. Цэвээнмядаг , Г. Майнжаргал , Р. Содномдаржаа Монгол оронд оношлогдсон өндөр хоруу чанартай шувууны томуугийн шинэ тохиолдлууд. Оношлох эрдэм дэвшилт арга. 2009 Дэлгэрэнгүй
9 Д. Батчулуун , Ц. Эрдэнэ-Очир , Х. Бодьсайхан , Б. Дашзэвэг , Ө. Гэрэлмаа , Ж. Бэх-Очир , Н. Цэвээнмядаг , Ш. Болдбаатар , Г. Майнжаргал , С. Баярхүү , С. Сугар , П. Болортуяа , Ш. Цэрэндорж , Р. Содномдаржаа Монгол орны нүүдлийн шувууны томуугийн тандах судалгаа. Оношлох эрдэм дэвшилт арга 2009 Дэлгэрэнгүй
10 Ш. Болдбаатар Монгол орны шувууны аймгийн өнөөгийн байдал, тэдгээрийн амьдрах орчны өөрчлөлт, тулгамдаж буй асуудал 2009 Дэлгэрэнгүй
11 Ж. Бэх-Очир , Д. Батчулуун , Ц. Эрдэнэ-Очир , Х. Бодьсайхан , Н. Цэвээнмядаг , З. Батсүх , Д. Эрдэнэчимэг Монгол улс дахь шувууны томуу өвчний тандалт 2010 Дэлгэрэнгүй
12 Д. Батчулуун , Ц. Эрдэнэ-Очир , Х. Бодьсайхан , Р. Содномдаржаа , Ж. Бэх-Очир , Н. Цэвээнмядаг “Монгол улсад 2005-2009 онд бүртгэгдсэн өндөр хоруу чанартай H5N1 дэд хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн шувууны томуу өвчний онцлог” 2010 Дэлгэрэнгүй
13 Ш. Болдбаатар Современное состояние орнитофауны Монголии и изменение среды её обитания 2010 Дэлгэрэнгүй
14 С.А. Букреев , Ш. Болдбаатар , Б.М. Звонов , Н.Д. Поярков , М.Н. Дементьев Современные изменения в орнитофауне Монголии 2010 Дэлгэрэнгүй
15 Sh. Boldbaatar Current habitat condition of Raptors in Mongolia 2010 Дэлгэрэнгүй
16 G. Mainjargal , Sh. Boldbaatar The larks a victim of Birds of prey 2010 Дэлгэрэнгүй
17 D. Usukhjargal , S. Gombobaatar , Sh. Boldbaatar Status and conservation of Raptors in Hustai National Park, Mongolia 2010 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ш. Болдбаатар Хищные птицы Монголии. Изучение и охрана хищных птиц Северной Евразии: 2008 Дэлгэрэнгүй
2 Ш. Болдбаатар Редкие виды птиц бассейна реки Селенги и охрана их местообитаний 2008 Дэлгэрэнгүй
3 J. Bekh-Ochir , D. Davaadorj , G. Mainjargal “Animal influenza and its prevalence in Mongolia” 2008 Дэлгэрэнгүй
4 B. Nyambayar Ecological factors important for breeding and foraging of the cinereous vultures (Aegypius monachus) in Central Mongolia. Raptors and People in Asia 2008 Дэлгэрэнгүй
5 P. Gankhuyag Breeding success of Saker Falcons Falco cherrug occupying artificial and natural nest sites in Central Mongolia. Raptors and People in Asia 2008 Дэлгэрэнгүй
6 Б. Нямбаяр , Такекава. Жон , Ньюман. Скотт , Н. Цэвээнмядаг Монгол оронд онд хийсэн хээрийн галууны судалгаанаас 2008 Дэлгэрэнгүй
7 Б. Нямбаяр , Н. Цэвээнмядаг , О. Пүрэвхүү Монгол оронд хийгдэж буй шувууны томууны тандалт судалгааны тойм. 2008 Дэлгэрэнгүй
8 Б. Нямбаяр Махчин шувуу судлах орчин үеийн аргаас 2008 Дэлгэрэнгүй
9 Ш. Болдбаатар Влияние коммерческой деятельности на численность и состояние популяции балобана (Falco cherrug Gray, 1834) 2009 Дэлгэрэнгүй
10 P. Bolortuya , R.S. Morris , M. Maclean , Ts. Purevkhuu , D. Batchuluun , N. Tseveenmyadag H5N1 in Migratory Birds in Mongolia: A missing Link in the Global Epidemiology of Avian influenza? 2009 Дэлгэрэнгүй
11 Н. Цэвээнмядаг Изучение миграций птиц в Монголии. Международный научный конференции 2009 Дэлгэрэнгүй
12 Н. Цэвээнмядаг , Б. Нямбаяр Монгол дахь шувуудад чухал газрууд: Байгаль хамгаалалтын түшиц нутаг. 2009 Дэлгэрэнгүй
13 Б. Нямбаяр Монгол орны байгалийн чухал нутгуудын хамгаалалыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан баталгаажуулах асуудал. 2009 Дэлгэрэнгүй
14 Ш. Болдбаатар Катастрофические изменения среды обитания позвоночных животных Западной Монголии 2010 Дэлгэрэнгүй
15 Ш. Болдбаатар Синантропные птицы Монголии и их адаптации к населенным пунктам Монголии 2010 Дэлгэрэнгүй
16 Aimee.E. Kessler, B. Nyambayar , N. Tseveenmyadag Smit A Long-Distance migration in the Asian Great Bustard. 2010 Дэлгэрэнгүй
17 A. Kessler , N. Tseveenmyadag Asian Great Bustard in northern central Mongolia: habitat and migration route 2010 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ш. Болдбаатар Богдхан уулын экосистемийн шувуу, нөлөөлөх хүчин зүйл 2008 Дэлгэрэнгүй
2 Ш. Болдбаатар , Н. Цэвээнмядаг Монгол орны идлэг шонхорын өнөөгийн тархац, нөөц, тоо толгой, хамгаалалын асуудал 2008 Дэлгэрэнгүй
3 С. Амарсайхан , Б. Нямбаяр, Н. Батсайхан Дундад халхын хээрийн үлийн цагаан оготны (Microtus brandti radde, 1861) популяцийн экологийн судалгаанд 2008 Дэлгэрэнгүй
4 Б. Нямбаяр , Жонатан. Стаиси Уул уурхайн хөгжил ба Монгол орны шувуудад чухал газрууд 2008 Дэлгэрэнгүй
5 Б. Нямбаяр , Ричард. Гримметт, Н. Цэвээнмядаг , Б. Чимэд-Очир , Чан. Симба , Жак. Тордофф Байгаль хамгаалалд чухал газруудыг тодорхойлоход шувууг ашиглах боломж 2008 Дэлгэрэнгүй
6 Б. Нямбаяр , Жак. Тордофф Байгаль хамгаалалд чухал газар нутгуудын хамгаалалыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан баталгаажуулах нь 2008 Дэлгэрэнгүй
7 Н. Цэвээнмядаг Монгол оронд шувуу бөгжлөж ирсэн түүх, цаашдын зорилт 2008 Дэлгэрэнгүй
8 Н. Цэвээнмядаг , Ц.З. Доржиев , Ж. Тамир , В.М. Дашанимаев Дархадын хотгор орчмын хөхтөн шувууны аймгийн төлөв байдал 2008 Дэлгэрэнгүй
9 Н. Цэвээнмядаг Онон голын савын нутгийн шувуу, түүний хамгаалал 2008 Дэлгэрэнгүй
10 Ш. Болдбаатар “Идлэг шонхорын өвөлжилт, тоо толгойн тандалт ба хяналт судалгааны ажлын ерөнхий тайлан” 2009 Дэлгэрэнгүй
11 Ш. Болдбаатар “Монгол орны шувуу ба өвчний холбогдол” 2009 Дэлгэрэнгүй
12 D. Batchuluun , Ts. Erdene-Ochir , S. Sugar , H. Bodisaikhan , Sh. Tserendorj , J. Bekh-Ochir , N. Tseveenmyadag , Sh. Boldbaatar , G. Mainjargal , R. Sodnomdarjaa Diagnosis and surveillance of avian influenza in migrating birds in Mongolia. 2009 Дэлгэрэнгүй
13 Д. Батчулуун , Ц. Эрдэнэ-Очир , С. Сугар , Х. Бодьсайхан , Ш. Цэрэндорж , Ж. Бэх-Очир , Н. Цэвээнмядаг , Ш. Болдбаатар , Г. Майнжаргал , Р. Содномдаржаа Нүүдлийн шувууны томуугийн тандах судалгаа, оношлогоо 2009 Дэлгэрэнгүй
14 Ш. Болдбаатар Монгол орны шувууны аймгийн өнөөгийн байдал, тэдгээрийн амьдрах орчны өөрчлөлт, тулгамдаж буй асуудлууд 2010 Дэлгэрэнгүй
15 Ш. Болдбаатар , Н. Цэвээнмядаг Монгол оны махчин шувуудын өнөөгийн байдал, тэдгээрийг хамгаалах асуудал 2010 Дэлгэрэнгүй
16 Ш. Болдбаатар К изучению орнитофауны Монголии 2010 Дэлгэрэнгүй
17 Ш. Болдбаатар Современные состояние орнитофауны Монголии и изменение среды её обитания 2010 Дэлгэрэнгүй
18 Н. Цэвээнмядаг , Ш. Болдбаатар , Б. Нямбаяр Монгол орны ховор шувуудын одоогийн байдал, тулгамдаж буй асуудал 2010 Дэлгэрэнгүй
19 Н. Цэвээнмядаг , Б. Нямбаяр Монгол орны усны шувууны нүүдэл, өвчний холбогдол 2010 Дэлгэрэнгүй
20 Ц. Мөнхзул , Н. Цэвээнмядаг , Б. Нямбаяр Монгол орны шувуунд чухал газар нутаг, шувуу хамгаалалын үүрэг 2010 Дэлгэрэнгүй
21 Б. Энх-Орших Хээрийн галууны нүүдэл, шилжилт хөдөлгөөн 2010 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД