Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 013
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 37,233.3 мян.төг
Түлхүүр үг : Монгол орны усны шавьж, зүйлийн бүрдэл, биологи
Үр дүн
1. Монгол орны Төвийн болон Баруун бүс, Дорнодын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутгийг хамарсан судалгаагаар нийт 50 орчим гол, 10 гаруй нуур цөөрөм, 30 орчим булаг, шандаас 21700 гаруй дээж шавжийн цуглуулгыг хийж 7 багийн 53 овогт хамрагдах 119 төрлийн усны шавж нутагшиж буйг илрүүлсэн.
2. Өдөрчийн 1 овогт (Metretopodidae) хамрагдах Metreplecton macronyx Kluge, 1996 зүйл, Limnephilus primoryensis Nimmo, 1995; Apatania mongolica Martynov, 1914 гэх хоёр зүйл хоовгон Монголд тархалттай болохыг илрүүлж орчны онцлогийг нь тодорхойлсон.
3. Хүрээлэнгийн шавжийн сан хөмрөгт хадгалагдаж буй усны шавьжийн материал болон хэвлэл мэдээлэлийн эх сурвалжид үндэслэн Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 53 зүйл хаварч (Plecoptera), 185 зүйл (Trichoptera), 50 зүйл соно (Odonata), 96 зүйл өдөрч (Epemeroptera), 151 зүйл усны цох (Coleoptera), 40 зүйл усны хагас хатуу далавчтан (Hemiptera) шавжийн тархалтын мэдээг эмхэтгэн нэгтгэж багын түвшинд биологи онцлогийг тодорхойлсон.
4. Усны физик, химийн хүчин зүйлс, тухайлбал, усны температур, булингаршил, хүчиллэг чанар, сульфатын агууламж шавьжийн элбэгшил, баялаг, тархалтыг тодорхойлоход маш чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоож Ephemerella sp, Suwalia sp, Chironomidae sp, Baetis sp, Arctotipula sp. төрөлд хамрагдах төлөөлөгчдийг цэвэр усны индикатор болгон ашиглах боломжтойг илрүүлсэн.
5. Сэдэвт ажлын хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл 14 –ийг нийтлүүлж, тус оронд болон гадаадад зохион байгуулагдсан олон улсын хуралд нийт 10 илтгэл хэлэлцүүлсэн. Мөн “Усны шавжийн зүйлийн бүрэлдүүн, биологи, экологи” сэдэвт эрдэм шинжилгээний ажлын тайланг бичиж хэвлэсний зэрэгцээ Биологийн хүрээлэнгийн Эрдэмийн зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 9 ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн.