Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны томоохон хиймэл усан сангуудын биоцензын хувьсал, загас үржүүлэх арга, технологи, менежмент боловсруулах үндэслэл



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар : 013

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2008-2010

Санхүүжилт: 35,088.0 мян.төг

Түлхүүр үг : Загас, усны ургамал, планктон, гол, нуур, усны шавьж

Үр дүн

1. Завхан аймгийн Улаагчны Хар нуурыг түшиглэн “Загасны үрийн сан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв” байгуулагдав.
2. Монгол орны том, жижиг 35 нуур, тэдгээрийн цутгал голуудын усны гуурст ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоож, 31 овог, 50 төрөл, 150 зүйл бүртгэв. Ховдын Хар ус (49 зүйл) нуурын усны ургамалжлын хувьд гүний болон эрэгцэг, эрэг орчмын бүсийн ургамлын зүйлийн бүрдлээр баялаг, харин Бөөнцагаан, Айраг нуурууд усны ургамлаар ядмаг, Буйр нуур (24 зүйл) ус намгийн ургамлаар баялаг байна.
3. Монгол орны ус нуурын ургамалжлын 1 бие даасан хэв шинж, 2 дэд хэв шинж, 4 анги хэвшил, 4 бүлэг хэвшил, 21 хэвшилд хуваан үзэв. Экологи-фитоценозын ангиллын зарчимд тулгуурлан нуурын ургамалжлын ангиллыг анх удаа үйлдэж, 4 нуурын ургамалжлын 1:200000-1:600000 масштабтай зураг зохиов.
4. Монгол Улсын Ан агнуурын тухай хуулинд өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлэв.
5. 2010 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Бүгсэйн гол, Дэлгэр мөрөн, Идэр, Чулуут голын цутгал Олон голын бэлчир, Эрдэнэбулган сумын Эг, Үүрийн голын тул, зэвэг, хэлтэг, хадран, улаан нүдэн, гутаарь, сахалт эрээлж, ердийн варлан зэрэг загасны үржлийн хугацаа, планктон болон ёроолын амьтан ургамлын улирлын судалгааг хийж загасны үржлийн хугацаа тухайн жилийн цаг уурын өөрчлөлтөөс шууд хамаарч байгааг тогтоов.
6. Монгол - Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн бүрэлдэхүүнд оролцон Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон нуур түүний цутгал Жаргалантын гол, Увс аймгийн Давст сумын Увс нуур, Торхилог голын цутгал хэсгүүд, Сагил сумын Боршоо гол, Ховд аймгийн Чандмана сумын Хар ус нуур, Чоно Хайрайхын гол, Хар, Дөргөн, Ногоон нуурууд, Увс аймгийн Завхан сумын Айраг, Хяргас нуур, Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцын орчим Завхан гол, Баянхонгор аймгийн Богд сумын Орог нуур, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Сангийн Далай нуур, Зэгстэйн гол зэрэгт судалгаа явуулж 448 ширхэг загасанд биоанализ хийж, хайрс, тэжээлийн 98 дээж, ёроолын амьтны 54, хөвөгч амьтны 29 дээж, усны дээд ургамлын 84 хатаадас материал цуглуулав. Бидний судалгаагаар Увс нуурын баруун хойт цутгал Торхилог голд тэсийн эрээлж (Triplophysa gundriseri) загасны шинэ тархалтыг илрүүлэн, Боршоо голоос хадран (Thymallus sp.) загасны нэгэн шинэ зүйл тэмдэглэв.
7. Тайширын Усан цахилгаан станцын хиймэл усан санд нутагшуулсан монгол хадран загасны амьдрах нөхцөл бүрэлдэн тогтож байна.
8. Монгол - Японы хамтарсан экспедицийн судалгаагаар Эгийн голын сав дагуу Эгийн голын 5 цэгээс (Алаг-Эрдэнэ, Түнэл, Эрдэнэбулган, Эг-Үүрийн бэлчир, Тариалан), Сэлэнгэ голын 4 цэгээс (Хутаг-Өндөрийн Гуртын гүүр, Хялганатын гүүр, Зүүнбүрэн, Орхон-Сэлэнгийн бэлчир), Үүрийн голын тарвагатайн булан, Сүхбаатар хотын Орхон гол, Айрхан, Цагаан нууруудаас усны амьтны 10 дээж, усны дээд ургамлын 56 дээж материал цуглуулав. Бид судалгааны дээжинд нарийвчилсан боловсруулалт хийж Хөвсгөл нуур, Эгийн голын ай савын хими, физик, биологийн өөрчлөлт, нуур, голын усны эхээсээ адаг хүртэлх хэсгүүд дахь бодисын эргэлт, хоол тэжээлийн хэлхээ, урсгалын өөрчлөлт болон эрчим, биологийн үйл ажиллагааны орон зай цаг хугацааны хувьсамж, Хөвсгөл-Сэлэнгэ-Байгаль-Ангара-Енисейн усны системээс Карское тэнгис болон Хойд мөсөн далай руу бодис зөөвөрлөгдөлтийн эрчим зэргийг илрүүлэх болно.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Аюур Дулмаа Fishery and Biological substantiation the project of building hydropower station on Egiin-Gol in Mongolia 2008 Дэлгэрэнгүй
2 Аюур Дулмаа Рыбоводно-Биологическое обоснование к проекту строительства гидроэлектростанции на реке Эгийн гол (Монголия) 2008 Дэлгэрэнгүй
3 Аюур Дулмаа Современное состояние и тенденции развития водных сообществ Монголии 2008 Дэлгэрэнгүй
4 Ayur Dulmaa, M.Sugiyama, V.V Drucker Report of the scientific field survey on Lake Hovsgol and itstributaries 2009 Дэлгэрэнгүй
5 Ю.Ю Дгебуадзе, Аюур Дулмаа, Н.И Дорофеюк, А.В Крылов, Ю.В Слынько Современное состояние водных экосистем Монголии 2010 Дэлгэрэнгүй
6 Цэсрэнжав Жанчив, Аюур Дулмаа, Янсанжав Адъяа, Сандуй Дуламцэрэн, Ш.Болдбаатар Фаунистические исследования и проблемы сохранения биоразнообразия Монголии 2010 Дэлгэрэнгүй
7 Крылов А.В, Аюур Дулмаа, Б.Ганцоож Зоопланктон водоемов Западной Монголии 2010 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Слынко Ю.В, Аюур Дулмаа, Ю.Ю Дгебуадзе, М.Эрдэнэбат, Буд Мэндсайхан, Карабанов Д.П Рыбы Монголии: фауна, зоогеография, современное состояние популяций, охрана. 2010 Дэлгэрэнгүй
2 Dulmaa Ayur, Mendsaikhan Bud, Goulden C.E, Enkhbold B Age-size structure and diet of Hovsgol grayling-Thymallus arcticus nigrescens. 2010 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД