Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 013
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 21,849.9 мян.төг
Түлхүүр үг : Эфирийн тос, эсийн өсгөвөр, аскаридол, элемен, хавдар
Үр дүн
1. Монгол орны эмийн 26 зүйл ургамлын эфирийн тосны гарц , найрлага, биологийн идэвхийг судалж Намгийн сургар ( Ledum palustre L), Цуулбар балдаргана (Heracleum dissectum Ledeb.) хоёр зүйл ургамал нь үндэсний эмийн үйлдвэрлэлийн нөхөн сэргээгдэх чухал түүхий эд болохыг тогтоов.
2. Байгаль дахь сургарын ашиглалтын нөөц нь жилд 70-100л эфирийн тос үйлдвэрлэх боломжтой байна.
3. Сургарын эфирийн тос нь зарим төрлийн бактер,вирус, мөөгөнцөр, гельментийн эсрэг идэвхтэй байгаа нь олон эрдэмтдийн судалгаагаар нотлогдож буй тул халдваргүйжүүлэх ариутгалын бэлдмэл үйлдвэрлэхэд ашиглах боломжтой юм.
4. Сургарын эфирийн тосны биологийн идэвхтэй химийн нэгдэл болох аскаридолийн үйлчлэх молекул механизмыг гүнзгий судлах шаардлагатай байна.
5. Сүүлийн үед хорт хавдрын эмчилгээний асуудалд зарчмын хувьд цоо шинэ хандлага буй болж байгаа нь элемен хэмээх бодис олдож түүнээс химийн синтезийн аргаар хавдрын эсрэг идэвхтэй олон янзын нэгдлүүд гаргаж авах болсонтой холбоотой юм. Хорт хавдар үүсэх механизм, эмчлэх арга замыг боловсруулахад чухал ач холбогдолтой болж буй энэ бодис Монгол оронд ургадаг цуулбар балдарганы эфирийн тосонд байгааг тогтоов.
6. Элемений судалгаа нь манай улсын хорт хавдар судлал, эм үйлдвэрлэл, эмчилгээний арга техникийг шинэ түвшинд гаргана гэж үзэж байна.
7. Монголын уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг ургамлын зүйл цээний үндэсний ханд ( Paeonia anomalia) мэдрэлийн эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлэх хандлагатай байгааг мэдрэлийн эсийн өсгөврийн аргаар тогтоов.
8. Артериосклероз болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх үүднээс бетанины бэлдмэл үйлдвэрлэж хүн амыг хангах нь зохих үр дүнгээ өгөх бизнесийн шинэ орон зай мөн болохыг зөвлөж байна.