Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 9,000.0 мян.төг
Түлхүүр үг : Ген, секвенци, митохондри, D-loop, геном, cyt-b
Үр дүн
1. Монгол орны зэрлэг хөхтөн амьтдаас 40 гаруй зүйлд хамаарах 200 орчим бодьгалиас геномын ДНХ-ийгг ялган, геномын нөөц банк бүрдүүлж, молекулын түвшинд биологийн судалгаа хийх үндсэн материал бэлдсэн.
2. Монгол орны буга-(Cervidae)-ын овогт хамаарах Capreolus pygargus-ын 9 бодгалийн Cyt-b генийн 1140 орчим хос нуклеотид урттай бүрэн секвенцийг тогтоов.
3. Монгол орны хэрэм-(Sciuridae)-ний овогт хамаарах Sciurus vulgaris-ын 12 бодгалийн Cyt -b генийн 1140 орчим хос нуклеотид урттай бүрэн секвенцийг тогтоов.
4. Монгол орны хэрэм-(Sciuridae)-ний овогт хамаарах Tamias sibiricus-ын 2 бодгалийн Cyt -b генийн 1140 орчим хос нуклеотид урттай бүрэн секвенцийг тогтоов.
5. Монгол орны тугалмайтан-(Bovidae)-ы овогт хамаарах янгир ямаа (Capra sibirica) -ны 1 бодгалийн Cyt-b генийн нуклеотидуудын бүрэн дарааллыг тогтоов.
Нийт 4 зүйлд хамаарах 24 бодгалийн мт-ДНХ-ийн Cyt -b генийн бүрэн секвенцийг тогтоов.
6. Монгол орны буга-(Cervidae)-ын овогт хамаарах Capreolus pygargus-ын 12 бодгалийн mt-DNA-гийн 1200 гаруй хос нуклеотид урттай хяналтын муж (D-loop)-ийн бүрэн секвенцийг тогтоов.
7. Монгол орны хэрэм-(Sciuridae)-ний овогт хамаарах Sciurus vulgaris-ын 6 бодгалийн mt-DNA-гийн 1300 гаруй хос нуклеотид урттай хяналтын муж (D-loop)-ийн бүрэн секвенцийг тогтоов.
8. Халздай дорго (Meles meles L.,1758 )-ны 1 бодгалийн мт-ДНХ-ийн (D-loop) хяналтын мужийн 397 орчим хос нуклеотид урттай хэсэгчилсэн секвенцийг тодорхойлов.
9. Буга-(Cervidae)-ын овогт хамаарах Хандгай (Alces alces)-н мт-ДНХ-ийн 12S rRNA-ийн генийн нуклеотидын 412 хос нуклеотид урттай хэсэгчилсэн секвенци, 10. Тугалмайтан-(Bovidae)-ы овогт хамаарах Монгол бөхөн (Saiga tatarica)-гийн мт-ДНХ-ийн 12S rRNA-ийн генийн нуклеотидын 449 хос нуклеотид урттай хэсэгчилсэн секвенци,
11. Суусар(Mustelidae)-ын овогт хамаарах Голын Халиу (lutra lutra) –ы н мт-ДНХ-ийн 12S rRNA-ийн генийн нуклеотидын 500 хос нуклеотид урттай хэсэгчилсэн секвенци,
12. Монгол орны суусар (Mustelidae)-ын овогт хамаарах Mustela vison –ы н мт-ДНХ-ийн 12S rRNA-ийн генийн 448 хос нуклеотид урттай хэсэгчилсэн секвенцийг тус тус тогтоов.
13. Монгол орны эдгээр хөхтөн амьтдын мт-ДНХ-ийн генетик мэдээллийн сан бүрдүүлэхэд дээрх секвенциүд нь шинэ мэдээлэл болно.
14. Монгол орны зэрлэг хөхтөн амьтдын 9 зүйлд хамаарах 46 бодьгалийн мт-ДНХ-ийн 3 маркёрын нийт 50 мянга орчим хос нуклеотидын секвенцийг тогтоов.
15. National center for Biotechnology Information (NCBI)-мэдээллийн санд дээрх секвенцийн мэдээллийг бүртгүүлэх мэдүүлэг илгээж , (submission 1424211,1424232,1428012) гэсэн дугаар аваад байна.