Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 17000073
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 94,106.7 мян.төг
Түлхүүр үг : Антиоксидант идэвхи, биологийн идэвхит хүнсний нэмэлт, сахар орлуулагч, лактулоз, дарсны полифенолт нэгдэл, глюкан, ксилан, пектин
Үр дүн
1. Зарим хүнсний бүтээгдэхүүн болон зөөлөн ундаанд түгээмэл хэрэглэгддэг сахар орлуулагчид (сахарин, цикламат)-г тодорхойлох нимгэн үеийн хроматографи болон фотоспектрометрийн хавсарсан чанарын, тоон шинжилгээний арга зүйг боловсруулан MCS, Витсамо, Витафит компаний ундаануудад дээрх сахар орлуулагчийн хэмжээг тодорхойлон Мульт витамин, Анар, Гоё, Витасамо ундаанд цикломат (35-150мг/кг), Жүржийн талст, Витсамо, Витафит-д сахар (15,2-15,2 мг/кг) тус тус агуулагдаж байгааг тогтоолоо.
2. Имидазол цагираг агуулсан халагч бүлэг бүхий хлорины уламжлалыг анх удаа нийлэгжүүлэн хоёр шинэ бодисыг гарган авч бүтэц байгууламжийг тодорхойлж баталсан ба улмаар биологийн идэвхийн in vitro туршилтаар уг 2 бодис нь А549 хүний уушгины хорт хавдрийн эсийг маш сайн дарангуйлж байгааг тогтоон цаашид эдгээр шинэ бодисыг хорт хавдрын эсрэг фотодинамик эмчилгээнд гэрэл мэдрэгч эмийн бодис болгон ашиглах бүрэн боломжтойг тогтоолоо.
3. Тарнын (Polygonaceae Juss) овгийн зарим зүйл ургамлын антиоксидант идэвхийг агаарын хуурай жинд тооцож тодорхойлоход Сибирь тарна хамгийн өндөр буюу (/950,5 мкМТЕ/г), Долгиотсон гишүүнэ хамгийн бага (111,9 мкМ/ТЕ/г), сибирь тарна, мэхээр, гемелии, дэрвээн тарна нь (600-с их мкМТЕ/г), ацетоселла, төллүүр тарна нь дундаж (300-600 мкМТЕ/г) болон сагаг, шувуун тарна, чөдөр тарна, гишүүнэ, үнэгэн сүүлхэй тарна нь 300-с бага мкМТЕ/г идэвхийг үзүүлж байв.
4. Тарны овгийн зарим зүйл ургамлын нийт фенолт нэгдлийн агууламж R.gmelinii> Polygonum angustifolium> Polygonum sibiricum> Polygonum divaricatum> Polygonum viviparum>Reum acetosella> F.tataricum> Rheum undulatum> Polygonum aviculare> Polygonum alopecuroides>Polygonum convolvulus дараалалтай буурч байгааг тогтоов.
5. Лактулозыг Лобри Бюрины урвал буюу шүлтлэг уусмалд лактоз ба эпилактозын эноль хэлбэрт шилжих завсрын үеийг бүрдүүлж, изомержүүлэх зохистой аргыг сонгож лабораторийн нөхцөлд анх удаа шар сүүнээс 17.5% гарцтай лактулозыг изомержүүлэн гарган авлаа. Энэхүү судалгааны ажил нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хаягдал болох шар сүүг боловсруулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн лактулоз үйлдвэрлэх үндэс суурь болж байна.
6. Сибирь нарс (Pinus sibirica Du Tour)-ны самрын тосонд Омега-3, Омега-6-ийн найрлаганд ордог ханаагүй тосны хүчлүүдийн агууламж өндөртэй, линол (56.0%), линолейн (13.19%), олейны хүчлийн (17.1%) агууламж бусад хүчлүүдээс давуу, нийт тосны 84.3%-ыг эзэлж, витамин Е (токоферол) 120 мг% тус тус агуулагдаж байгааг тогтоож цаашид ханаагүй тосны хүчлийн бэлдмэл (витамин F) гарган авах бүрэн боломжтой болохыг тогтоов.
7. Ургамлаас ксиланы төрлийн полисахарид ялгах оновчтой аргыг сонгон, 6%-ийн шүлтээр хандалж 80%-ийн спиртээр тунадасжуулан замагнаас 5.1%, хивэгнээс 7.4% гарцтай ксилан полисахаридыг гарган авлаа. Замаг болон хивэгний ксилан, мөн хивэгний пектин полисахарид цэлцгий үүсгэх чадвар багатай болохыг тогтоов.
8. Цардуулыг химийн аргаар хувиргаж, Кюршнерын эслэг гаргаж авч, улмаар H2SO4, H2O2 оролцоотойгоор бичил талст эслэг гаргах тохиромжтой горимыг тогтоосон.
9. Сүрлээс бичил талст эслэг ялган зарим физик, химийн үзүүлэлтүүдийг тодорхойлоход үнслэг 0.3%, чийг 5%, Pb-0.5 мг/кг, Cd-0.1 мг/кг, As-0.2 мг/кг, Hg-0.03 мг/кг агуулагдаж байна.