Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1700073
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 67,290.7 мян.төг
Түлхүүр үг : нефть, катализаторт крекинг, дулааны боловсруулалт, пелоид, эмчилгээний шавар, нуур
Үр дүн
1. Монгол орны эмчилгээний шаврын 5 ордын шаврын химийн найрлага физик химийн шинж чанар судлан тогтоогдож, олон улсын ангилалд хамруулан, улмаар шавраас биологийн идэвхит бэлдмэл үйлдвэрлэх технологийн заавар 4 батлагдлаа. Биологийн идэвхит зарим бэлдмэлийн бактерийн болон үрэвслийн эсрэг үйлдэл судлагдсан. Тухайн судлагдсан ордуудын талаар мэдээлэлийн сан бий болгов.
2. Эмчилгээний шаварт агуулагдаж байгаа диалкилфталат нь шаврын зууралдлагат болон зууралдлагат чанарыг нөхцөлдүүлэгч байгалийн пластификатор болох нь тогтоогдлоо.
3. Тамсаг булаг, Зүүн баянгийн ордны нефтийн шууд нэрлэгийн бензины фракцийг цеолит катализатор дээр термокатализын хувиралд оруулж ароматик нүүрс устөрөгчдийн агуулгыг 5-7 дахин нэмэгдүүлж октаны тоог 30-40 пунктээр дээшлүүллээ. Баян-Эрхэтийн битумт элснээс “нийлэг нефть” гарган авах боломтой гэж үзлээ. Парафины агуулга, хүнд үлдэгдлийн гарц өндөртэй Цагаан элсний ордын нефтийн хүнд үлдэгдлийг дулааны крекингд оруулж сайн чанарын моторын тос гаргах боломжтой нь харагдлаа.
4. Тамсаг булаг, Зүүн баян, Цагаан эрхэтийн ордуудын нефтийн давхаргууд нь нүүрс устөрөгчдийг исэлдүүлэгч, нитрогүйжүүлэх, сульфат чөлөөлөх зэрэг олон хэлбэрийн микрофлорыг агуулж байна. Нүүрс устөрөгчдийн исэлдүүлэх чадвар бүхий микроорганизмаар идэвхжүүлэн био-задралын процесст оруулахад нүүрс устөрөгчдийн задрал 5 дахин, исэлдүүлэлтийн коэффициент 16 дахин нэмэгдсэн ба өсгөвөрлөсөн шингэний гадаргуугийн таталцал 70-аас 42 мН/м хүртэл буурч байна.