Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1700073
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 93,348.0 мян.төг
Түлхүүр үг : фенолт нэгдэл, флавоноид, кумарин, лигнан, эфир
Үр дүн
1. Тайлангийн хугацаанд 20 орчим ургамлуудаас химийн цэвэр байдлаар 61 бодисын биологийн идэвхит бодисыг ялгаж, тэдгээрийн физик, хими, спектрүүдийн үзүүлэлтүүдийг үндэслэн бүтцийн тайлал хийсэн. Эдгээрийн дотор байгалиас анх удаа 4 шинэ бодис оллоо.
2. Саrduus crispus ургамлаас цэвэр байдлаар 3 бодис ялган 1 шинэ бодис байгальд анх удаа олов. Спектр ба химийн хувирлын үр дүнд криспин - А-гийн N-оксид гэж түүний бүтцийг тогтоов.
3. Цэх түмэн тана ургамлын бутанолын фракциас байгалийн шинэ фенолт нэгдэл ялгаж, түүний бүтцийг 4,5 - дигидроксибензальдегид- 3-O--D-глюкопиранозид болохыг спектрийн аргаар баталсан.
4. Gentiana amarellа ssp acuta ургамлаас байгальд анх удаа 2 шинэ бодис олж бүтэц байгууламжийг батлав. Хоёр байгалийн шинэ ксантон гликозид болох корумбиферин 3-О-β-D-глюкопиранозид ба свертиависксантон -1 буюу 81-О- β-D глюкопиранозид гэж спектрүүдийн орчин үеийн нарийвчилсан аргуудыг хэрэглэн батлав.
5. Цомцогт бэр цэцгээс 4 бодис цэвэр байдлаар ялган дахин талсжуулах замаар цэвэрлэн, спектрүүдийн нарийн шинжилгээ хийж, 2 бодисын бүтцийг нарийвчлан тогтоов . ПСР ба ЦСР-ын 13С спектрийн боловсруулалт шинжилгээний дүнгээс үзэхэд S-1 бодис нь C11H10O4 брутто томъёотой бөгөөд ароматик цагирагтаа хоёр гидроксилийн бүлэг бүхий коричны хүчлийн этилийн эфир болохыг батлав. Харин HMBC спектрийг үндэслэн бүх протонууд тэдэнтэй орто, мета байрлалд байгаа нүүрстөрөгчийн атомтай бүхэлдээ хэрхэн холбогдсон төлвийг гаргасан нь уг бодисын найрлаганд орсон протон ба нүүрстөрөгчийн бүх атомуудад оноолт хийж S-3 бодисын бүтцийг 5,7,4I –тригидрокси флавон буюу апигенин гэж таньж тодорхойлов.
6. Жимсгэнэт хотир ургамлын туйл ихтэй бутанолын ханднаас сапонин олсон.
7. Сибирь гантөмөрөөс кумарины төрлийн 10 бодис ялгаж бүтцийг тогтоосон болно.
8. Манай судалгааны үр дүнд Монгол хунчирын нейроныг хамгаалах чадвар нь сарьслаг хунчираас хавьгүй илүү байгаа нь тогтоогдсон юм. Глутаматын фонон дээр Сарьслаг хунчираар үйлчлэхэд амьд нейроны тоо 51,77%, харин Монгол хунчирынх 55,53% . Эдгээр ургамлуудын нейроныг хамгаалах үйлдлийн зөрөө нь тэдний хемотаксономын ялгаатай холбоотойгоор батлагдаж байна. Энэ нь Монгол ба сарьслаг хунчирын ганц гол хамгаалах үйлдэл нь олон ургамал болон хунчирт мөн агуулагдах флавоноид юм. [8, 3].
9. Байгалийн гүн хөх ургамлаас флавоноидын төрлийн 5 бодис ялгаж,бүтцийг тогтоов.