Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1700073
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 66,278.7 мян.төг
Түлхүүр үг : эрдэс, хүдэр, баяжмал, механохими уусалт, фосфорит, нүүрс, вольфрамит, цайр
Үр дүн
1. Эх фосфорит дахь нийт фосфатын уусалт 22.1% байснаа идэвхжүүлсний дараа 73.9% болтол эрс өсч байгаа нь механик энергийн нөлөөн дор фосфоритын талст орон торын бүтцэд өөрчлөлт орж, улмаар талст бүтцээ алдаж 60.9% хүртэл аморфжсантай холбоотой болохыг багажит шинжилгээний аргаар Бүрэнхааны I ордын фосфоритад анхлан тодорхойлов.
2. Фосфорит болон хүрэн нүүрсийг механохимийн аргаар боловсруулж экологийн цэвэр “Эрдэс-органик бордоо” гарган авах технологи, бага оврын үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж, патент, стандартыг батлуулж, уг бордоонд агрохимийн үнэлгээ өгсөн.
3. Бордооны үндсэн түүхий эд болох фосфорит дахь уран болон фторын хэмжээг 67-94% хүртэл бууруулах судалгааг явуулж экологийн цэвэр бордоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэв.