Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1701088
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 66,932.7 мян.төг
Түлхүүр үг : Уураг, сонохемилюминеценц, дрожж, цахилгаан импульс, сонофотохемилюминеценц, Сагсай чонын өргөс, антиоксидант, альбумин, хэт авиа, полимер,
Үр дүн
1. Гэрэл хэт авианы хосолсон үйлчлэлийн үр дүнд органик молекулд үүсэх сонофотолюминесценцийг бүртгэх багаж төхөөрөмж угсарч ажилд оруулан энэ аргаар уураг, будагч бодисын сонофотохемилюминесценцийг бүртгэж озон, аргоны орчинд гэрэл хэт авианы үйлчлэл хэрхэн нөлөөлдгийг судалж туршилтын шинэ үр дүн гаргаж авлаа. Хэт авианы кавитацын үйлчлэлд орсон уураг эвдрэх температурын дээд хязгаарыг тогтоон,гурван төрлийн цэвэр уургийн сонохемилюминесценцийн эрчим, кинетик зүй тогтолцоо хугацаанаас хамаарч харилцан адилгүй буурч байгааг тодорхойлсон болно.
2. Поливинилийн спирт ба мөнгөний нитритэд суурилсан бактерын эсрэг үйлчлэлтэй материалыг бэлтгэн бүтэц механик ба дулааны шинж чанар, бактерын эсрэг идэвхийг судлав. Энэ ажлын үр дүнгээр доктор (Ph.D) – ын зэрэг хамгаалсан.
3. Хүний цусны ийлдсийн альбумин (ХЦИА) болон изониазидын харилцан үйлчлэлийг флуоресценцийн аргаар судаллаа. Харилцан үйчлэлийн термодинамик параметрүүдийг тодорхойлж, холболтын процесст гидрофоб харилцан үйчлэл гол үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоов.
4. Гадарга таталцлын коэффициентыг тодорхойлж, нил улаан туяаны спектрофотометрийн судалгаа хийлээ. Эдгээр туршилтуудаас гидрофоб молекул болох изониазид нь ХЦИА-тай үйлчлэлцсэнээр альбумины хоёрдогч бүтцэд хүчтэй өөрчлөлт гардагийг харуулав.
5. Монгол орны зарим бага судлагдсан биологийн өндөр үйлчлэлтэй эмийн ургамлуудын ус, спиртэн хандны хэт ягаан, нил улаан туяаны /НУТ/ шингээлтийн спектрийн шинжилгээ, мөн цайнаас ялгасан катехины антиоксидант идэвхийг уургийн уусмалын сонохемилюминесценцийн эрчмийн өөрчлөлтийг тогтоов.