Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар : 1701088
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 21,052.5 мян.төг
Түлхүүр үг : алгоритм, програм хангамж, цөлжилт, ургамлан нөмрөг, экологи
Үр дүн
1. Монгол болон Хятад орны говь цөл нутгаас гаралтай Азийн шар түүрэнгийг үүсэх эх уурхай нь болж буй эх сурвалжуудын химийн шинж чанарын талаархи мэдээ ихээхэн шаардлагатай байгаас бид түүний химийн найрлагыг судлаж, тэдгээрийн найрлаган дахь 21 элемент (Fe, Ti, Si, ,As, Co, Al, Ca, Mg, K, Na ,Mn, Si, Cr, Cs, Cu, Mo, Ni, Pb, Sn, Sr, V, Zn) - ийн хэмжээ, шар түүрэнгийн эх үүсгэврийн катион шингээх чадвар, солилцоот катионуудын найрлага, түүн дэх усанд уусдаг давсны химийн найрлага, ширхэгийн бүрэлдэхүүн зэргийг тодорхойлсон үр дүн азийн бусад орнуудын судалж тодорхойлсон дүнтэй тохирч байна.
2. 2009 оны 12 сарын 18-19-ны өдрүүдэд 24 цагийн турш Улаанбаатар хотын агаарын тоостлолын хэмжээг гаргах зорилгоор УЦУХ-ийн агаарыг соруулан, түүний бохирдлын тухай мэдээлэл авдаг төхөөрөмжөөр авсан дээжийг МУИС-ийн электрон микроскопоор янз бүрийн хэмжээг сонгон тохируулан авсан зурган мэдээлэл гарган аваад, түүнийг боловсруулан үзэхэд, дунджаар 15х10 микрометр квадрат (µm2) хэлбэртэй тоос маш их, тэдгээрийн нэгэн хэмжээсээр бол ~5 µm ба ~10 µm-ийн хэмжээтэй тоосууд их байна. Энэ үр дүн анагаах эмчилгээний үйл ажиллагаанд чухал хувь нэмэр болно.
3. Төв суурин газрын агаарт яндан болон бусад эх үүсгүүрээс цацагдах утаа болон хийн төлөвт бодисын орчны нөхцлөөс хэрхэн хамааран тархах математик тооцоо загварын алгоритмыг зүгшрүүлж хэрэглээнд бэлэн болгов.
4. Өндөр бүтээмжтэй кластерын HPC-IPT MAS компьютерийн техник хангамжийг үүсгэн байгуулж, түүнд шаардагдах программ хангамжуудыг эхлэн зүгшрүүлэв.