Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар : 1701098
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 54,384.9 мян.төг
Түлхүүр үг : микроконтроллер, интерфейс, алгоритм, програм хангамж, шүүлтүүр
Үр дүн
1. VLSI технологийг эзэмших, хэрэглэх ажлын хүрээнд туршилтын хавтан ашиглан дурын функцийн дохио гаргах генератор зохион бүтээж туршсан.
2. Өндөр бүтээмжтэй компьютерийн судалгааны ажлын хүрээнд өндөр бүтээмжтэй (HPC)Linux Fedora 5.0/Windows Cluster Server 2003 үйлдлийн системтэй 2.4 GFlops хурдтай компьютерийн загварыг угсарч туршив.
3. Дуу авиа таних боловсруулах чиглэлээр: Дуу таних, авиа боловсруулах системд динамик спектрограмын шинжилгээний аргыг хэрэглэх нь илүү үр дүнтэй болохыг, дуу авиа боловсруулахад олон хүний дуу авиа цуглуулж үгсийн санг байгуулах ба түүнийг ашиглан тухайн улсын хэлэнд тохируулсан загвар бий болгох нь үр дүнтэй болохыг тус тус тодорхойлов.
4. Физикийн суурь судалгааны ажлын автоматжуулалттай холбоотойгоор хийсэн томоохон ажлуудыг доор дурьдвал: протоны магнитометр болон атомын шингээлтийн спектрометрийг компьютерт холбосон, мөн нүүрс коксжуулах туршилтын зуухыг цогцоор нь, нүүрс хийжүүлэх реакторын электрон удирдлага зэрэг болно.