Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 051
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 70,350.0 мян.төг
Түлхүүр үг : Нейтрон, электрон, гамма, тормозны цацраг, изотопон үүсгүүр, рентгенфлуоресценц, орчны бохирдол, холимог орон, микротрон, цацраг идэвх
Үр дүн
1. ЦСТ-ийн МТ-22 микротроны гамма суваг дээр дээр нейтрон болон гамма цацрагаар нэгэн зэрэг судалгаа хийхэд хамгийн тохиромжтой геометр болон бүтэц бүхий Гамма ба нейтроны холимог орон үүсгэх төхөөрөмж зохион бүтээв.
2. Идэвхжлийн шинжилгээ хийхэд шаардлагатай өгөгдлийг тодруулах зохилгоор церийн зарим изотопын задралын судалгааг явуулав.
3. Нейтрон идэвхжлийн аргаар ховор шорооны зарим үндсэн ба дагалдах элементийн агууламжийг тодорхойлох судалгааг явууллаа.
4. Геологийн зэрэг төрөл бүрийн дээжинд шинжилгээ хийх рентгенфлуоресценц-ийн шинжилгээний арга зүйг боловсронгжй болгох, хэрэглэгдэх хүрээг өргөтгөх, өөрийн орны эрдэс түүхий эдийн онцлогт тохирсон өвөрмөц арга, аргачлал боловсруулах, түүнийг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэхэд чиглэсэн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
5. ATOM, ЦӨМИЙН аналитик арга хэрэглэн эх орны эрдэс түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн дэх химийн элементийн шинжилгээг хийв
6. Микротроны гамма цацрагаар монгол орны зарим үнэт чулууг шарж чулуунд үзүүлэх бүтцийн нөлөөг судаллаа.