Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 34,500.0 мян.төг
Түлхүүр үг : Хар манжин, шүүс, шаар, цай, антидиабет зууш, антиоксидант идэвх, чихрийн шижин өвчний эсрэг үйлдэл
Үр дүн
1. Эх орны хөрсөнд тариалсан Байцаатны овгийн (Cruciferae) хүнсний ногоо (хар манжин), түүний шүүсний гарц, химийн ерөнхий найрлага, биохимийн шинж чанарыг 8 үзүүлэлтээр судлан тогтоож, судалгааны тайлан бичсэн
2. “Хар манжин (Cruciferae)-гийн найрлага, биологийн идэвхийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт” монограф буюу нэг сэдэвт бүтээл бичиж хэвлүүлсэн
3. Хар манжингийн исэлдэлтийн болон чихрийн шижин өвчний эсрэг үйлдлийг 8 төрлийн аргаар судлан тогтоож, судалгааны тайлан бичсэн
4. Хар манжинг боловсруулж исэлдэлтийн болон чихрийн шижин өвчний эсрэг үйлдэлт 3 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл, арга боловсруулж ашигтай загварын 3 гэрчилгээ авсан
5. Төслийн судалгааны үр дүнгээр дотоодын мэргэжлийн сэтгүүлд 3 өгүүлэл хэвлүүлж олон нийтэд түгээсэн
6. Төслийн судалгааны үр дүнг үндэсний хэмжээний 2, салбарын хэмжээний 1, нийт 3 эрдэм шинжилгээний хуралд илтгэж олон нийтэд таниулсан
7. Төслийн судалгааны үр дүнгээр мэргэжлийн түвшинд хянагддаг, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 1 өгүүлэл бичиж хэвлүүлэв